10 2.2.Улсын Их Хурлын Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын хороод 2012 оны ээлжит бус чуулганы хугацаанд нийт 31 удаа хуралдаж, 51 хууль, тогтоолын төсөл болон бусад асуудал хэлэлцлээ. Байнгын хорооны тогтоол 14-ийг баталж, 42 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлжээ. Байнгын хорооны тогтоолоор болон Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 10 ажлын хэсэг 11 удаа хуралдаж хууль тогтоолын төслүүдийн талаар болон хяналт шалгалтын ажлын дүнг хэлэлцэн санал, дүгнэлт гарган ажиллав. Иргэдийн 33 өргөдөл, гомдол, байгууллага, аж ахуйн нэгжийн 114 албан бичиг, санал хүсэлтийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянаж хариуг өгсөн байна. НЭГ. АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО Тус Байнгын хороо 4 удаа хуралдаж, 5 хуулийн төсөл хэлэлцэн 4 санал, дүгнэлт гаргаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар Олон улсын гэрээ, конвенци 1-ийг зөвшилцөж, Засгийн газарт хүргүүлсэн байна. Bиз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Улсын Их Хурлаар соёрхон батлууллаа. ХОЁР. БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРОО Тус Байнгын хороо нийт 3 удаа, 66.6 хувийн дундаж ирцтэйгээр хуралдаж, 5 асуудал хэлэлцэв. Хуралдаанаар хуулийн төсөл 1, Улсын Их Хурлын тогтоол 1, бусад асуудал 3-ийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоол 1-ийг баталж, 2 санал, дүгнэлт гаргалаа. Байнгын хорооны нэр дээр байгууллага, аж ахуйн нэгжээс 5 албан бичиг, иргэдээс 2 өргөдөл ирүүлснийг тухай бүр нь шийдвэрлэж, хариуг өглөө.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw