Чуулганы танилцуулга

6 Ээлжит бус чуулганаар Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг эдийн засаг, нийгмийн чиглэлийн зарим хууль, тогтоолыг баталснаас гадна “Шүүгчийн орон тоо тогтоох тухай”, “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай”, Олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн зарим гишүүдийг томилох, Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох зэрэг зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд: Дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн болон эдийн засгийн бусад өөрчлөлтөөс шалтгаалан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүсч улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнөөс төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх зэрэг зайлшгүй шаардлагыг үндэслэн төсвийн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт /тодотгол/ оруулав. Төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг дайчлах, татварын зарим хуульд өөрчлөлт оруулах замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийг тооцон зардлыг бууруулах, ажил нь эхлээгүй төсөвлөгдсөн хөрөнгийг 2013 оны төсөвт тусгахаар шилжүүлэх зэргээр төсөвт зохих өөрчлөлт орлоо. Төсвийн эх үүсвэрийг бий болгосноор ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хүний хөгжил сангаас олгох мөнгийг 2012 онд багтаан бүрэн олгох боломж нээгдэж байна. Мөн иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, архи, тамхины хор хөнөөлтэй тэмцэх, тэдгээрийн хэрэглээг хязгаарлах, зохистой түвшинд байлгах зорилгоор архи, тамхинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлэв. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль: Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг холимог хэлбэрээр буюу хувь тэнцүүлэх болон нэг буюу олон мандаттай олонх (мажоритар)-ын хэлбэрээр явуулахаар хуульчиллаа. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог тодорхойлох аргачлалыг Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw