21 үүргээ хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг болгож 20.0-30.0 сая төгрөгийг Байнгын хороодын төсөвт нь хуваарилж, зарцуулахаар болгов. Энэ ажлын үр дүнд Улсын Их Хурлаас Төсвийн хуулийн хэрэгжилтэд тавих хяналт сайжирч, шийдвэрлэх ёстой зарим ажлыг цаг алдалгүй зохион байгуулах боломжтой болно гэж үзэж байна. ДОЛОО. ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО Хууль зүйн байнгын хороо нийт 3 удаа хуралдаж, 5 асуудал хэлэлцэв. Байнгын хороо хуралдаанаараа 5 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 5 төслийг хэлэлцэж, 5 санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулав. Тус Байнгын хороонд иргэд, байгууллагаас ирүүлсэн 2 албан бичиг, 3 өргөдөл, хүсэлт, саналыг тухай бүр шийдвэрлэж, 8 албан бичгийг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүллээ. 1.Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар Тус Байнгын хороо дараах хуулийн төслийг хэлэлцэж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Үүнд: 1. Шүүхийн захиргааны хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулан хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулав. 2. Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Шүүгчийн орон тоо тогтоох тухай, Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг тус тус хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулав. 3. Хууль зүйн байнгын хорооны харьяа Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатыг тус дэд хорооны даргаар сонгов. 4. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэв. 5. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар тус Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw