Чуулганы танилцуулга

26 3.2.Мэдээллийн технологи, техник ашиглалтын мэдээ Хуралдааны систем: − Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын микрофон, санал хураалтын системийн хэвийн найдвартай ажиллагаа, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, бүрэн бүтэн байдал, ашиглалтыг хариуцан ажиллаж, нэгдсэн хуралдааны 350 гаруй санал хураалтын товъёогийг компьютерт шивж оруулан хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөгч болон архивт хүлээлгэн өгсөн. − Нэгдсэн хуралдааны дүрс бичлэгийг 16 ширхэг DVD, 8 ширхэг VHS хальсанд тус тус буулган бичлэгийн чанарт хяналт тавин холбогдох нэгжид шилжүүлсэн. − Чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны 66 аудио бичлэгийг сервер компьютерт байрлуулж, сүлжээгээр дамжуулан ашиглах нөхцөлийг бүрдүүлэн ажилласан. Програм хангамж: − Улсын Их Хурлын интранетийн вэб сайтуудад Улсын Их Хурлын гишүүд, туслах, зөвлөхүүдийн нэвтрэх эрхүүдийг бүрэн нээсэн. 2012 оны ээлжит бус чуулганы хугацаанд 210 мэдээ, мэдээлэл интранетийн системд нэмэгдэн орж, 168 мэдээ, мэдээлэл интернетийн вэб сайтад тавигдсан байна. − Улсын Их Хурлын “Цахим Тамгын газар” цахим оффисийн систем, үндсэн вэб сайт, Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод, Тамгын газрын хэлтэс, албадын дэд сайтуудыг шинэчлэх ажил хуваарийн дагуу хийгдэж байна. − Улсын Их Хурлын гишүүдийн албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа iPad төхөөрөмжид зориулсан MyParliament програмын мэдээллийн санд хуралдааны мэдээллүүдийг цаг тухайд нь оруулж шинэчилсэн. Мөн 14 ширхэг цэнэглэгч, 13 ширхэг 3G дугаар шинээр авч гишүүдэд тараах ажил хийгдэж байна. − Мэдээллийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг боловсруулан Ерөнхий нарийн бичгийн даргын 2012 оны 429 тоот захирамжаар батлуулж, хэрэгжүүлэн ажиллаж байна. − Системийн хэвийн найдвартай ажиллагааг хангах үүднээс Санхүү, Бичиг хэрэг, Захидал харилцааны програм хангамжуудын өгөгдлийн санг нөөцлөн авч, серверийг шинээр зохион байгуулсан. − Улсын Их Хурлын компьютерийн дотоод сүлжээний хэрэглэгчдийн МАС хаягийн бүртгэлийг шинэчилсэн. − Цахим шуудангийн лицензитэй програм хангамж ашиглаж эхлэхтэй холбогдуулан шинэ сервер бэлтгэх, тохируулах, хэрэглэгчдийг шинэчлэн бүртгэх ажлууд хийгдсэн. − Интернетийн зохисгүй хэрэглээг хаязгаарлах үүднээс албан ажилд шаардлагагүй вэб сайтууд болон зарим портуудыг хаасан. Одоогийн байдлаар зохисгүй агуулга бүхий 20 гаруй вэб сайт, сүлжээнд хэт ачаалал өгч байгаа /тоглоом, торрент гэх мэт/ 60 орчим портыг хаагаад байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw