40 ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙНТАНИЛЦУУЛГА Орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс явуулж байгаа бодлогын хүрээнд орон нутгийн гэр бүлийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх талаар онцгой анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, хүрээг нь тэлэх замаар сумдад шинээр ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 2011 онд уг санд 24 тэрбум төгрөгийг төсвөөс хуваарилсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь бүхэлдээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас эдгээр 2 сангийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулах зорилтын үүднээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлд нэмэлт орууллаа. Энэ нэмэлтээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Сум хөгжүүлэх санд хуваарилах хөрөнгийн хэмжээг тухай бүр нь Засгийн газраас тогтоож байх бөгөөд энэ чиглэлийн бусад бодлоготой нэгтгэн хэрэгжүүлэхэд илүү дөхөмтэй болно. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Б.Балган
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw