Чуулганы танилцуулга

22 хамаарах хэсгийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэв. Мөн Хууль зүйн байнгын хороо хууль тогтоомжид заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, бүрдлийг хянан Улсын Их Хурлын даргын албан бичгийн хамт Авлигатай тэмцэх газарт хуульд заасан хугацааны дотор хүргэсэн ба тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаарх албан бичгийг Улсын Их Хурал хүлээн авч, Монголбанкны Ерөнхийлөгчийг томилжээ. НАЙМ. ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО Тус Байнгын хорооноос зохион байгуулсан ажлын дийлэнх нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, Улсын Их Хурлаас шийдвэр гаргах, Эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулахад чиглэгдлээ. Ээлжит бус чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 4 удаа, хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг 2 удаа тус тус хуралдав. Тус Байнгын хороо Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүд, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай асуудлаар санал, дүгнэлт 4, Улсын Их Хурлын даргын захирамж 1, Улсын Их Хурлын тогтоол 2, ажлын хэсгийн танилцуулга 2-ыг тус тус бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллаж Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдээр 1 удаа хуралдаж 20 гаруй, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслөөр 1 удаа хуралдаж 30 гаруй 3/3 саналын томъёолол бэлтгэн холбогдох Байнгын хороодод хүргүүлсэн бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны явц, байдлын талаарх мэдээллийг Байнгын хороогоор сонссон. Тус Байнгын хороогоор хэлэлцэгдсэн нийт 4 хууль, бусад шийдвэрийн төслөөс Улсын Их Хурлын 2 тогтоол шинээр батлагдаж, 2 санал, дүгнэлтийг саналын томъёоллуудын хамт холбогдох Байнгын хороодод хүргүүлсэн болно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw