28 ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА Гадаадад 1. Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг Америкийн Нэгдсэн Улсын “Ранд” корпорацийн урилгаар 2012 оны 9 дүгээр сарын 9-нөөс 14-ний өдрүүдэд парламентын судалгааны төвийг хөгжүүлэх, хүчин чадлыг бэхжүүлэх асуудлаар туршлага судлав. 2. Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2012 оны 9 дүгээр сарын 08-наас 16-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дэргэдэх Ардчиллын Түншлэлийн байгууллагаас зохион байгуулсан “Байнгын хороодын үйл ажиллагаа” сэдэвт семинарт оролцов. 3. Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог 2012 оны 9 дүгээр сарын 13-наас 15-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан “Байгалийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт”-д оролцов. 4. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа нар Тайландын Вант Улсын Бангкок хотноо 2012 оны 9 дүгээр сарын 19-нөөс 23ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө” стратегийн хэлэлцүүлэгт оролцов. Дотоодод 1. БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Хууль зүйн байнгын хорооны дэд дарга ноён Данг Динх Лиен тэргүүтэй төлөөлөгчид 2012 оны 8 дугаар сарын 29нөөс 9 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав. 2. Австрали Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тони Виндсор тэргүүтэй төлөөлөгчид 2012 оны 9 дүгээр сарын 2-ноос 7-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw