52 Урьдчилсан байдлаар авч үзэхэд 1990-1995 онд хөдөлмөрийн насны ажил, хөдөлмөр эрхлээгүй 200,0 гаруй мянган иргэн, түүнчлэн 1995-2000 онд нийгмийн даатгалд хамрагдаагүй иргэний тоо дундажаар 703 мянга гаруй байгаа талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тоон судалгаа гаргажээ. Энэ хуулиар өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг нэг удаа зохицуулна. Энэ хуулийн үйлчлэлд хамаарах иргэн өргөдлөө аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэст гаргаж өгөх бөгөөд дараах баримт бичгийн аль нэгийг хавсаргана: а/ хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар; б/ажилласан хугацааг тооцох баримтгүй болсон иргэний ажилласан хугацааг шүүхээс тогтоосон бол шүүхийн шийдвэрийн хуулбар; в/1990-1995,1995-2000 онуудад оршин сууж байсан газрынхаа харьяалах аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын тодорхойлолт. Өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлээгүй байсан иргэний нэгдсэн бүртгэл, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төвлөрүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлтэй зөвшилцөн баталж мөрдүүлнэ. Ажилласан хугацааг нөхөн тооцох, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх ажлыг улсын хэмжээнд нийгмийн даатгалын төв байгууллага зохион байгуулж гүйцэтгэнэ. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн Ахлах зөвлөх Н.Тунгалаг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw