7 дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар тогтоож, үүнтэй уялдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгоход аймгийн төвийн сумын баг тус бүрээс нэг төлөөлөгчийг, аймгийн төвийн сумаас бусад сум тус бүрээс нэг төлөөлөгчийг, эдгээрээс бусад төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгох зарчмыг тусгав. Сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн арван нэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гариг байх бөгөөд энэ өдөр бүх нийтээр амарна. Үүнээс гадна аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо болон сонгуулийн хэсгийн хороо байгуулах, сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, намууд сонгуульд эвсэл байгуулж оролцох, сонгуульд сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан явуулах зэрэг сонгуулийн үйл ажиллагаа, зохион байгуулалтттай холбогдсон олон асуудлыг нарийвчлан зохицуулсан. “Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол: Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10.2 дахь хэсгийг үндэслэн сонгуулийг зохион байгуулж явуулахад шаардагдах улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын тооцоог Сонгуулийн ерөнхий хорооноос боловсруулж Улсын Их Хуралд ирүүлснийг Улсын Их Хурал энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан юм. 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр явуулах аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн Сонгуулийн ерөнхий хороогоор дамжуулан санхүүжигдэх зардлын хэмжээг 5,206,020,836,0 /таван тэрбум хоёр зуун зургаан сая хорин мянга найман зуун гучин зургаа/ төгрөг байхаар тогтоолоо. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр: Засгийн газраас “Ажилтай, орлоготой монгол хүн”, “Эрүүл чийрэг монгол хүн”, “Эрдэм боловсролтой монгол хүн”, “Аюулгүй орчинтой монгол хүн”, “Эрх чөлөөтэй монгол хүн” гэсэн таван зарчмыг мөрдлөг болгон хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, зорилгуудыг хэрэгжүүлэхээр холбогдох баримт бичигт тусгасныг Улсын Их Хурал хэлэлцэн батлав. Ингэснээр шинэ Засгийн газар эдгээр 5 зарчмын хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр боллоо. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль: 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдийн сард нөхөн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг энэ хуулиар тогтоов. Ингэснээр нийгмийн шилжилтийн үйл явцад өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй, төлөх боломжгүй байсан тухайн иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох эрх зүйн орчин шинээр бүрдэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw