Чуулганы танилцуулга

18 Төсвийн тодотголыг Улсын Их хурлаар хэлэлцэн батлахдаа Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг зарчмын хувьд дэмжиж зайлшгүй шаардагатай өөрчлөлтүүдийг оруулсан билээ. Хэлэлцүүлгийн явцад Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулахад нэмж шаардагдах зардалд 3,1 тэрбум төгрөг, зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг явуулах зорилгоор тухайн санд шаардагдах 5.0 тэрбум төгрөг, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах зардалд 1,5 тэрбум төгрөг, цэцэрлэгийн болон сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах 7,5 тэрбум төгрөг, Улсын Их Хурлын төсвийг 2012 оны төсвийн тухай хуульд заасан хэмжээгээр нэмэгдүүлэхэд 1.2 тэрбум төгрөгийг тус тус нэмж тусгалаа. Санхүүгийн зохицуулах хорооны урсгал зардлыг 129.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээр 2012 онд Засгийн газрын бонд худалдан авах хязгаарыг 150.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 210.0 тэрбум болгон өөрчлөх, Үндэсний статистикийн хорооны хөрөнгө оруулалтын зардалд 250.0 сая төгрөг нэмж тусгасан. Архины онцгой албан татварыг нэмэгдүүлсэнээр төсвийн орлогыг 21.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр хуульчилж өглөө. Дээр дурьдсан өөрчлөлтийг төсвийн тодотголын төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 5 их наяд 530,3 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 6 их наяд 312,2 тэрбум төгрөг болж Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт алдагдал 781,7 тэрбум төгрөгт хүрч 4,85 хувьтай тэнцэхээр болж Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хууль батлагдсан юм. 2. Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар: Нийгмийг даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуулиар Нийгмийн даатгалын сангийн орлогыг 647,6 тэрбум төгрөгөөр, зарлагыг 883,9 тэрбум төгрөгөөр баталсан. Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн хуульд орлогыг 76,3 тэрбум төгрөгөөр, зарлагыг 57,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байв. Энэ нь нийгмийн даатгалд шимтгэл төлөгч ажил олгогчдын тоо нэмэгдсэн, дундаж цалингийн өсөлт нэмэгдсэнтэй холбоотой байна. Хэлэлцүүлгийн явцад нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээр 2012 онд Засгийн газрын бонд худалдан авах хязгаарыг 150.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 210.0 тэрбум төгрөг болгон өөрчиллөө.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw