23 2.3. Улсын Их Хурлын дэд хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулганы хугацаанд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 1 удаа 75,5 хувийн ирцтэйгээр, 50 минут хуралдаж, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дүрмийн төслийг боловсруулж, дэд хорооны гишүүдээс саналыг авсан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд оруулж хэлэлцүүлэн батлуулна. Тус дэд хорооноос 2012 оны 09 дүгээр сарын 25-нд Төрийн ордонд “Сонгогчийн бүртгэл, хяналтын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр хийх Нээлттэй сонсголын бэлтгэл ажил хийгдэж байна. БАЙНГЫН ХОРООДЫН АЖЛЫН АЛБА
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw