Чуулганы танилцуулга

45 байгуулах, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахдаа хуульд заасан үндэслэл нотлох баримтаар тогтоогдсон байхыг нэмж тусгасан. 8/Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн шаардлагад нийцсэн байх бөгөөд сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, эсхүл зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, түүнчлэн үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, эсхүл ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахаар тусгахыг хориглон хуульчилсан. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаатай холбогдуулан нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15 хоногийн өмнө нэгдсэн журмаар олгож, сонгуулийн сурталчилгаа энэ өдрөөс эхлэх ба сонгуулийн сурталчилгаа зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчимд үндэслэхээр заасан бөгөөд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, нам эвслийн тугийг ашиглах, ухуулах байр ажиллуулах, сонгуулийн сурталчилгаанд цахим хуудас, олон нийтэд зориулсан мессеж ашиглах талаарх зохицуулалтыг нэмж тусгасан. 9/Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд сонгуулийн автоматжуулсан систем ашиглах бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээлэл, технологийн төв нь сонгуульд сонгуулийн автоматжуулсан системийг ашиглахтай холбогдох зохион байгуулалт үйл ажиллагааг шууд удирдан зохион байгуулна. Сонгуульд сонгуулийн автоматжуулсан систем ашиглахтай холбогдуулан хуульд сонгуулийн итгэлцлийг бий болгох, сонгуулийн үр дүнд эргэлзэх асуудлыг зохицуулахаар хяналтын тооллогын талаарх зохицуулалтыг орууллаа. Тухайлбал, санал хураалт дуусмагц аймаг, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгээс санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар хоёр хэсгийг сонгож, эдгээр хэсгийн хорооны санал хураалтын дүнгийн тухай тогтоол гарсны дараа хэсгийн хорооны санал тоолох төхөөрөмжөөс гарсан саналын хуудсыг тухайн хэсгийн хороо гараар тоолж хяналтын тооллого хийнэ. Хяналтын тооллого ил тод байх бөгөөд уг тооллогыг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу байгуулагдсан Хяналтын хэсэг ажиглагчдыг байлцуулан хийнэ. 10/Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасантай нийцүүлсэн болно. 3.Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Иргэний улсын бүртгэлд сонгогчийн гэсэн шинэ иргэний бүртгэлийн төрлийг нэмж хуульчилсан бөгөөд цаашид Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдийн нэрийн жагсаалтыг сонгогчийн бүртгэлд үндэслэн үйлдэх болно. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Ш.Хишигсүрэн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw