Чуулганы танилцуулга

30 ТАВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгааны төвд Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулганы хугацаанд гишүүдээс нийт 14 судалгааны захиалга ирүүлсэнээс 4, Судалгааны төвийн санаачлагаар 3, нийт 7 судалгааны ажлыг тус тус гүйцэтгэж Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлэв. Мөн ном товхимол, гарын авлага 3-ыг гаргаж Улсын Их Хурал болон Тамгын газрын ажлын хэрэгцээнд хүргүүлэв. Мөн Америкийн Нэгдсэн Улсын Конгрессийн судалгааны алба (CRS)-ны сургагч багш нар Судалгааны төвийн судлаач, шижээч нарт зориулан 5 хоногийн сургалт семинар зохион байгуулав. Гүйцэтгэсэн судалгааны ажлууд: - Тендерт оролцогч үндэсний аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт, давуу тал олгодог эсэх талаарх бусад орнуудын туршлага - Гадаадын зарим орны хот байгуулалтын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа - 1990 оноос хойших Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгийн талаарх тойм мэдээлэл - Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгааны төвийн 2008-2012 оны үйл ажиллагааны талаарх мэдээлэл - Бусад орнуудын парламентын судалгааны албадын бүтэц зохион байгуулалтын талаарх лавлагаа мэдээлэл - 2009-2012 онд Судалгааны төвөөс гаргасан төрийн байгуулал, нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын судалгаануудын лавлагаа мэдээлэл - Улаанбаатар хотын зарим цэцэрлэг, сургууль, их дээд сургуулиудын үйл ажиллагаатай танилцсан дүн, тулгамдсан асуудлууд Ном товхимол, гарын авлага-3 - “Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар чуулганы үйл ажиллагааны талаарх нэгдсэн танилцуулга” - “Бодлогын судалгаа шинжилгээ” эмхэтгэл, 13-р боть /25 судалгааны тайланг багтаасан/ - “Парламентын судалгааны онцлог ба бодлогын судалгааны арга зүйн зөвлөмж” Сургалт: - Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгааны төвийн судлаач, шинжээчдэд зориулсан “Ардчилалын түншлэл” сургалтыг Америкийн Нэгдсэн Улсын Төлөөлөгчдийн танхим, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран 2012 оны 9 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулав. Сургалтыг Америкийн Нэгдсэн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw