68 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ХААЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын энэ удаагийн ээлжит бус чуулган төлөвлөсөн асуудлаа цаг хугацаанд нь хэлэлцэн шийдвэрлэлээ. Ээлжит бус чуулган ажлын 21 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдааныг 7 удаа хуралдуулсан байна. Чуулганаар хоёр шинэ хууль болон шинэчилсэн найруулга, 17 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, хүчингүй болсонд тооцох тухай хууль нэг, Улсын Их Хурлын 15 тогтоолыг тус тус хэлэлцэн баталлаа. Ардчилсан намаас дэвшүүлсэн “Монгол хүн” хөтөлбөрт үндэслэн Иргэний зориг, ногоон намын “Амьдрал” хөтөлбөр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөрүүд, Улсын Их Хуралд бие даан сонгогдсон гишүүдийн зарим тодорхой саналуудыг тусган боловсруулсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг Улсын Их Хурлаар хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрт үндэсний эрх ашгаа дээдэлсэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялагийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх эрхэм зорилго тусгагдаж, нээлттэй, иргэдийн оролцоотой нийгэм, төрийн тогтолцоог бүрэлдүүлэх шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр боллоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь шинэтгэлийн томоохон арга хэмжээ, үйл ажиллагаа тусгагдсан баримт бичиг боллоо. Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлав. Орон нутгийн сонгуулийг холимог хувилбараар автоматжуулсан системийг ашиглан явуулах бөгөөд иргэний улсын бүртгэлд “сонгогчийн” гэсэн бүртгэлийг бий болгосон нь сонгууль хэвийн будлиангүй явагдах, сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар маргаан, зөрчил, хууль бус үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой боллоо. Энэ хуулийг баталж сонгууль явуулах хугацааг товлосноор орон нутгийн өөрөө удирдах байгууллага бүрэлдэн бий болох эрх зүйн орчин бүрэлдэж, Сонгуулийн ерөнхий хороонд сонгуулийг хуулийн дагуу, цаг тухайд нь, шударга явуулах ажлыг зохион байгуулах үүргээ гүйцэтгэх бололцоотой боллоо. Улсын Их Хурал Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлав. Бүх төрлийн нүүрсний зах зээлийн үнийн уналтаас шалтгаалан нүүрсний экспортын хэмжээ буурсанаар улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон төсвийн орлого буурч байна. Мөн түүнчлэн зэсний үнэ төсөөллийн үнээс бараг 2000 ам.доллараар багассантай холбогдуулан улсын төсөвт тодотгол хийх шаардлага гарсан. Төсвийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw