Чуулганы танилцуулга

55 ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлаас 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурлын 2012 оны ээлжит бус чуулганы 8 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8, 31.9-д заасны дагуу Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж 2012 оны 9 дүгээр сарын 07ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан. Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхээс томилсон тус бүр нэг хүнээс бүрддэг байсныг өөрчилж Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилж байх, мөн Ерөнхий зөвлөлийн даргыг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн саналыг үндэслэн томилдог байсныг өөрчилж Ерөнхий зөвлөлийн даргыг Ерөнхий зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхын санал авсан хүнийг санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилж байх тухай асуудлыг зохицуулсан болно. Дээрх хуулийг баталсантай холбогдуулж Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиудад холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Хууль зүйн байнгын хорооны зөвлөх Б.Баасандорж

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw