Чуулганы танилцуулга

15 чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх эрхэм зорилгоо нотлон, хүний жам ёсны, заяагдмал эрх, хувийн өмч, төрийн хязгаарлагдмал оролцоо, төрийн нээлттэй, иргэдэд хянагдах тогтолцоо, иргэний нээлттэй нийгэм, жендэрийн тэгш байдал зэрэг тулгуур үнэт зүйлсийг шалгуур болгон, төрийн бодлогын залгамж чанарыг эрхэмлэн, эдийн засгийн аюулгүй байдал, ардчилсан засгийн шударга тогтолцоог хангах, баялгийн шударга хуваарилалтад түлхүү анхаарах цаг ирснийг тунхаглан уг төслийг боловсруулсан байна. Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ нь иргэн хүний хүртэх үр ашиг, нийгэмд гарах үр дүнгийн өөрчлөлтүүдийг тусгаснаараа өмнөх хөтөлбөрүүдээс онцлогтойгоос гадна 2012-2016 онд хийх шинэчлэлийн зорилт, арга хэмжээ, хэрэгжүүлэх зарчим, үйл ажиллагааг тодорхой эрэмбэлэн тогтоосон бөгөөд “Ажил орлоготой Монгол хүн”, “Эрүүл чийрэг Монгол хүн”, “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Аюулгүй орчинтой Монгол хүн”, “Эрх чөлөөтэй Монгол хүн” гэсэн 5 бүлгийн хүрээнд ажиллаж, үр бүтээл гаргах зорилтыг тусгасан байна. 4.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн нийт зардлын хэмжээг 5,2 тэрбум төгрөгөөр тогтоож Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. 5.Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд Улсын Их Хурал нь Сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар шийдвэр гаргана гэж заасныг баримтлан Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгуульд сонгогчийн санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” автоматжуулах техник хэрэгсэл хэрэглэхийг зөвшөөрсөн болно. 6. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 8 гишүүний сонгуульт хугацаа дууссантай холбогдуулан тэднийг нөхөн томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Эрүүл мэнд; гадаад харилцаа; биеийн тамир, спорт; хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлэхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж 29 хүний нэрийг ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2, Засгийн газраас 2 хүний нэрийг дэвшүүлсэн. Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнээс Л.Болд, М.Буянбадрах, О.Мөнгөнтуул, Н.Содномдорж, Л.Төмөрбаатар, Г.Цэрэнпүрэв, Х.Чилаажав, О.Эрдэнэ-Өлзий нарыг чөлөөлж, А.Арман, Д.Гоошоохүү, А.Мөнхбат, С.Мягмар, Л.Пүрэвдорж, Д.Сосорбарам, Б.Цэнддоо нарыг гишүүнээр томиллоо.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw