17 ЗУРГАА. ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО Төсвийн байнгын хороо 5 удаа хуралдаж 12 асуудал хэлэлцсэнээс 8 хууль, бусад шийдвэрийн төсөл 4-ийг хэлэлцсэн байна. Дээр дурдсан хууль, бусад шийдвэрийн төслүүдэд нийт 4 санал, дүгнэлт, 1 танилцуулга, 25 саналын томъёолол бэлтгэн нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна. Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд холбогдох хууль, бусад шийдвэрийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулж 3 тогтоол гаргасан байна. Байнгын хорооноос төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, сонгогчдоос 25 албан бичиг хүлээн авч хугацаанд нь хариу өгсөн байна. Байнгын хорооноос 10 албан бичиг явуулжээ. 1.Хууль, тогтоолын төсөл дээр ажилласан mалаар 1. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар: Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон, санхүүгийн жилийн явцад эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалан батлагдсан төсөвт төлөвлөсөн орлого орох боломжгүй болсон зэргээс шалтгаалан төсвийн тодотгол хийх шаардлага гарсан байна. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулиар нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6 их наяд 3.6 тэрбум, нийт зарлага 6 их наяд 467.7 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцлийн нийт алдагдал 464,1 тэрбум төгрөг буюу төсвийн алдагдлын ДНБ-нд эзлэх хувь 2.9 хувь байхаар баталсан билээ. Төсвийн тодотголын төсөлд нэгдсэн төсвийн нийт орлогыг 904.0 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон байв. Тогтворжуулалтын сангийн орлого 221.1 тэрбум төгрөгөөр, импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 56.4 тэрбум төгрөгөөр, импортын барааны гаалийн албан татварын орлого 25.7 тэрбум төгрөгөөр, импортын автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын орлого 69.0 тэрбум төгрөгөөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 40.9 тэрбум төгрөгөөр, агаарын бохирдлын төлбөрийн орлого 8.7 тэрбум төгрөгөөр, гарын үсгийн төлбөрийн орлого 496.4 тэрбум төгрөгөөр, дамжуулан зээлдүүлсэн зээлийн хүүгийн орлого 0.7 тэрбум төгрөгөөр тус тус буурах саналыг, мөн хэмнэж болох зардлууд болон хэрэгжиж эхлээгүй байгаа нэг удаагийн арга хэмжээг хойшлуулах, гадаад томилолт арга хэмжээний зардлыг бууруулах, тендер нь зарлагдаагүй, ажил нь эхлээгүй барилга байгууламжид төлөвлөгдсөн хөрөнгийг 2013 оны төсөвт шилжүүлэх зэрэг зарчмыг баримтлан төсвийн хөрөнгө оруулалтын зардлын тооцоо хийсэн байв.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw