49 иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулахад дэмжлэг үзүүлэх, импортын эмийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах шинэчлэлийг хийх зэрэг шинэчлэлийг хэрэгжүүлэх юм. Эрдэм боловсролтой монгол хүн бүлгийн хүрээнд Монголын онцлог бүхий, олон улсын стандартад нийцсэн, хөрвөх чадвартай боловсролыг эх орондоо олж авах, эзэмшсэн мэдлэг, мэргэжлээрээ ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой байх, эх орны хөгжлийн ирээдүй монгол хүнээ сургаж бэлтгэх нь боловсролын салбарын гол зорилт байхаар заасан бөгөөд энэ зорилтод хүрэхийн тулд өндөр хөгжилтэй оронд оюутан сургах тогтолцоог шинэчлэх, Монгол Улсын нэрийг дэлхийд гаргадаг соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарыг бие даасан бүтцээр хөгжүүлж, монгол брэнд гэсэн нэрийн хуудсыг бий болгох, ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх зэрэг шинэчлэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Аюулгүй орчинтой монгол хүн бүлэгт: Эдийн засгийн өсөлтийг хангахаас гадна байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч, байгалийн нөөцийг тогтвортой ашиглаж, нөхөн сэргээж, хүрээлэн байгаа орчныг хамгаалах замаар нийгэм, эдийн засаг, хөгжлийн бодлого нь ногоон хөгжлийн бодлоготойгоо уялдаж, экологийн тэнцвэртэй аюулгүй орчинд амьдарч, ажилладаг байх гол зорилт дэвшүүлсэн бөгөөд энэ зорилтын хүрээнд ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох, Улаанбаатар хотын утаа, хог, түгжрэлтэй тэмцэх цогц шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, “Амины орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, газрын харилцааны шинэчлэл хийх болон бусад шинэчлэлийг хэрэгжүүлэхээр боллоо. Батлан хамгаалах бодлогын хүрээнд орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож цэргийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, урт, дунд хугацааны хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэх замаар Зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлж, мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгон хөгжлийн шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлсэн. Гадаад харилцааны тухайд Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж, гадаад бодлогын нэгдмэл байдал, залгамж чанарыг хадгалж, дэлхийн улсуудтай найрсаг харилцаа, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагаанд оновчтой оролцож, хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг тууштай хамгаалж, иргэд гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчилж, эх орноо гадаадад сурталчилан таниулах ажлыг эрчимжүүлнэ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw