Чуулганы танилцуулга

53 НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан нараас 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр баталлаа. Урьд өмнө аймаг нийслэлийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргатай зөвшилцөж аймаг нийслэлийн засаг дарга, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлдөг байсныг энэ хуулиар өөрчилж, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын дарга Нийгмийн даатгалын аймаг, нийслэл, дүүргийн салбар нэгжтэй зөвшилцөн томилж чөлөөлж байхаар болсон. Ингэснээр тухайн шатны Засаг дарга, даатгуулагч болон ажил олгогчийн төлөөлөл тухайн орон нутагт нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага, нийгмийн даатгалын үйл ажиллагаа, боловсон хүчний талаар санал дүгнэлт гаргах, нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг боловсруулах, батлагдсан төсвийн гүйцэтгэлд нь хяналт тавих боломж бүрдсэнээс гадна мэргэшсэн ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг хуульд заасны дагуу даатгалын үйлчилгээг бүх шатанд түргэн шуурхай хүргэх нөхцөл бүрдэх юм. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Я.Хишигт

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw