Албан хэрэгцээнд МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАЙМ ДАХЬ УДААГИЙН БҮРЭН ЭРХИЙН АНХДУГААР ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА /2020.06.30-2020.07.09/ УЛААНБААТАР ХОТ 2020 ОН
АГУУЛГА Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Анхдугаар чуулган товлон зарлах тухай” 91 дүгээр зарлиг ...........5 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг нээж хэлсэн үг .......................................... 6 “Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоол ..................................................11 НЭГ. Улсын Их Хурлын анхдугаар чуулганы үйл ажиллагааны нэгдсэн тойм .............................................................14 ХОЁР. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа ………….................22 2.1. Улсын Их Хурлын анхдугаар чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны талаарх мэдээлэл ...........................22 2.2. Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл.................23 ГУРАВ. Улсын Их Хурлын мэдээлэл, судалгаа, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа .....................25 3.1.Мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаа ....................................................................25 3.2.Мэдээллийн технологи, хуралдааны цахим системийн үйлчилгээ ...............................................................27 3.3.Судалгаа шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа ..............................28 ДӨРӨВ. Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагаа ……..…..…30 ТАВ. Хавсралтууд ………………………………………………………..……..…... 32 Хавсралт 1. Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын жагсаалт ...................32 Хавсралт 2. Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар баталсан хуулийн танилцуулга ...........................................................34 1. Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга.........................................................................................34 2. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга...............................................................35 Хавсралт 3. Улсын Их Хурлын анхдугаар чуулганы үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ .................39 Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын анхдугаар чуулганыг хааж хэлсэн үг .......................60 Товчилсон үгийн жагсаалт .........................................................................................63
5 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 2020 оны 06 сарын 30 өдөр Дугаар 91 Төрийн ордон, Улаанбаатар хот Анхдугаар чуулганыг товлон зарлах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт товлон зарласугай. МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
6 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАЙМ ДАХЬ УДААГИЙН БҮРЭН ЭРХИЙН АНХДУГААР ЧУУЛГАНЫГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Найм дахь удаагийн Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогчдын итгэлийг авч сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүсье. Улс орны өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл тулгарч, шийдлээ хүлээж байгаа, цаг алдалгүй шуурхай, үр дүнтэй ажиллах, зөвхөн зөв шийдвэр гаргах ёстой хариуцлагатай цаг үед Та бүхэн хууль тогтоогч боллоо. Төрийн дээд эрх мэдэл Та бүхэнд шилжлээ. Та бүхэн нэгэнт ард олны итгэлийг авсан тул хариуцлагатай, ёс зүйтэйгээр олны итгэлийг дааж, иргэдийнхээ боломжийг хулгайлах, урдуур нь орж өөртөө ашиглах бус иргэддээ үйлчлэх, тэдэнд илүү их боломжийг гаргахын төлөө ажиллах ёстойг хатуу сануулъя. Учир нь өмнөх Улсын Их Хурлын гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэн хөнгөлөлттэй зээлийг өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан их хэмжээгээр, олноороо авсан увайгүй хэрэг гарсан. Мөн хүний амь хөнөөсөн, хүчин хийсэн, улсын сангийн мөнгийг, газрын баялагтай лицензийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон гэмт хэрэг, ёс зүйгүй үйлдэлд Улсын Их Хурлын гишүүд удаа дараа нэр холбогдож, хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг унагах, ард иргэдийн итгэлийг алдах явдал удаа дараа гарч байлаа. Хуульд Улсын Их Хурлын гишүүд гэмт хэрэг үйлдэж байх үед үйлдэл дээрээ, газар дээрээ баригдсан үед л хуулийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг өөгшүүлсэн заалт гэж ойлгогдохоор болоод байгаа юм. Үйлдэл дээр нь барих, илрүүлэх гээд сахиад явах боломж байхгүй нь ойлгомжтой тул үүнийг өөрчлөх цаг болсон байна. Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотнынхондоо давуу байдал олгосон шийдвэрээ өөрийнхөө гарын үсгээр баталгаажуулсан баримт нь байхад хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлын 27 гишүүн, түүний хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдүүдээр дамжуулан нийтдээ 1170 тендерийг авсан нь тогтоогдсон. 2004, 2008, 2012, 2016 оны Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдиин нариивчилсан тоо баримтыг харвал 42 гишүүн нэг буюу түүнээс дээш тусгаи зөвшөөрлииг өөрсдиин хамаарал бүхии этгээдээр дамжуулан эзэмшдэг болон эзэмшиж баигаад бусдад шилжүүлжээ. Өмнөх парламентад гэхэд хамгийн олон буюу 18 гишүүн ашигт малтмалын тусгаи зөвшөөрөлтэи баисан байна. Улсын Их Хуралд хоёр ч бүлэг байгуулчих хэмжээний тоо юм. Гишүүдэд хамаарах тусгаи зөвшөөрлиин тоо нь 230. Дунджаар нэг гишүүнд 5.3 тусгаи зөвшөөрөл ногдож баигаа нь аж ахуин нэгжид ногдох улсын дунджаас 3.5 дахин их баина гэсэн үг. Ийм зарчимгүй, ёс зүйгүй явдал та бүхнээс гарах ёсгүй шүү. Та бүхэн бол ард түмнийг төлөөлж, тэдэнд үйлчлэх ёстой хүмүүс болохоос тэдний итгэлээр далимдуулан өөртөө эрх олгогч, өөрсдийнхөө хөрөнгө орлогыг тэрбум тэрбумаар өсгөгч нар биш юм.
7 Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн 606 хүний дундаас 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж байна. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн босго, шүүлтүүр байх үүргээ биелүүлэлгүй тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэхийг олгож, сонгогчдод эргэлзээ, төөрөгдөл үүсгэх ажлыг бас хийлээ. Монгол төрийн босгыг өндөр байлгах шалгуур тогтоогч нь Сонгуулийн ерөнхий хороо байх ёстой юм. Гэтэл үүргээ умартсан. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвших эрхээ авчихсан 6 нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа өрнүүлж яваад, шүүхийн шийдвэрээр тусгаарлагдан хоригдлоо. Сонгуулийн ерөнхий хороо үүнд ямар ч тайлбар, үйлдэл хийсэнгүй. Тэдний эс үйлдэл нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно”, 35.2.1 “…эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно” гэж заасан нь зөрчигдсөн мэт ойлголтыг олон нийт, сонгогчдод бас төрүүллээ. Энэ бол Сонгуулийн ерөнхий хорооны ноцтой алдаа. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн сурталчилгааны туршид олон нийтийг мэдээллээр хангах үүргээ мөн биелүүлсэнгүй. Маргаантай асуудлуудад тайлбар өгсөнгүй, таг суусаар олон нийтэд асар их эргэлзээ төрүүлсээр сонгуулийг дуусгалаа. Цаашид ийм байдлаар ажиллаж болохгүй. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага нэн даруй огцрох шаардлага үүсэж байна. 2009 оноос хойш Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, асар их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ гэсэн ийм хандлага үүсгэсэн байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлж, ийм арга барилаар хэрхэвч ажиллаж болохгүйг сонгуулийн энэ удаагийн явц харууллаа. Сонгуулийн сурталчилгааны явцад гарсан маргаан, зөрчлүүдэд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо тайлбар хийхгүй, шийдэхгүй байсаар өндөрлүүлдэг хэвшил тогтсон нь сонгууль шударга болж байгаа эсэхэд сонгогчид, ард иргэд эргэлзэх сэдлийг мөн өгөөд байна. Ард түмний төлөөллийн байгууллагадаа итгэх итгэлийг анхнаас нь булингартуулж, эргэлзээ үүсгэдэг энэ байдлыг таслан зогсоохоос өөр арга алга. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага яаралтай өргөдлөө өгч, огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна. Улсын Их Хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авч олонхыг бүрдүүлж байгаа Монгол Ардын намаас сонгогдсон гишүүд өнгөрсөн 4 жил, ирэх дөрвөн жил нийтдээ 8 жил засаглаж, асар их хариуцлага, үүрэг хүлээж байгааг зориуд та бүхэнд сонордуулъя. Та бүхэнд одоо шалтаг тоочих, өмнөх эрх баригчид руугаа бүх бурууг чихэх, хариуцлагаас зайлсхийх эрх байхгүй боллоо өнөөдрөөс эхлээд. Бүх зүйл Та бүхний хариуцлага, үүрэг боллоо. Асуудлаас тойрох, шийдлээс бултах ямар ч арга байхгүй. Олонх болсондоо эрдэлгүй, хүчээр түрэлгүй цөөнхийнхөө саналыг хүндэтгэж, хамгийн гол нь дэлхий дахинд болон улс орны өмнө нүүрлэн ирсэн эдийн засгийн хямрал, хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг доройтуулалгүй, ажлын байрыг нь хадгалж үлдэх
8 оновчтой шийдлүүд, шийдвэрийг гаргахыг та бүхнээс сонгогчид хүсэж, итгэлээ хүлээлгэснийг битгий мартаарай. Сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэх даалгаврыг сонгогчдоосоо авсан Ардчилсан намын бүлэг парламентын хяналтыг хариуцлагатай явуулж, сөргөлдөх талцахаасаа илүүтэйгээр ойлголцох, хамтрах чиглэлийг эрхэм болгож ажиллахыг Та бүхнээс хүсэж байна. Яагаад гэвэл цар тахлын улмаас Монгол Улсад экспортын орлогын хомсдол нүүрлэж, төсөв алдагдал хүлээж, эдийн засаг эрс дордох төлөв тодорхой харагдаж байна. Монголын 900 мянга орчим өрхийн амьдралыг доройтуулахгүй байлгах, ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг хамгаалахад Та бүхэн олонхын бүлэгтэй үндэсний эв нэгдэл, ард түмний эрх ашгийн төлөө ойлголцож ажиллах цаг үе иржээ. Өмнөх парламентуудад хэвшил болсон талцал, хуваагдлыг давтахгүйгээр эв нэгдлийг чухалчилж, сахилга бат хариуцлагатайгаар, бүлгээрээ нэгдмэл ажиллахыг Та бүхэн хичээх ёстой. Үүнийг өнгөрсөн сонгуулиудад Та бүхний сонгогчдоос авсан дэмжлэгийн бууралт хатуу сануулж байна. - 2008 оны сонгуулиар Ардчилсан нам сонгогчдын 40.4 хувь; - 2012 онд 35.3 хувь; - 2016 онд 33.6 хувь; - 2020 онд 24.5 хувийн дэмжлэг хүлээжээ. Энэ бол иргэдээс Ардчилсан намд өгч байгаа бодит үнэлэмж, мөн сануулга юм. Намаа шинэчилсэн шиг шинэчлэхгүй, бүлэглэлийн эрхшээлд байсаар байвал улс төрийн тавцангаас арчигдахын тэмдэг юм. Цаашид ардчилсан үзэл баримжаатай намууд эвсэж ажиллах, хүчээ тарамддаг арга барилаасаа салах шаардлага тулгарч байгааг ч үйл ажиллагаандаа анхаарах, тусгах ёстой болж байна. Энэ сонгуулийн үр дүнгээр сонгогчдын 54 хувийн дэмжлэгийг хүлээсэн нам, эвслүүдийн оролцоо гээгдэж байгаа нь сонгуулийн тогтолцооны гажуудал, сөрөг хүчин олигтой ажиллаагүйн хар гай гэж үзэхээс өөр арга алга. Ардчилсан нам хамгийн гол сөрөг хүчний хувьд улс төрийн нөхцөл байдлыг зөв үнэлж, таарах стратеги тактикийг боловсруулж, бусад нам эвсэл, бие даагч нарыг өөрийн эвсэлдээ урьж оруулан, энэхүү сонгуульд оролцсон бол дор хаяж нийт сонгогчдын саналын 54 хувийг нэгтгэж, өнөөдөр Улсын Их Хуралд олонх болох боломж байсан юм. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийн дүн бидэнд асар үнэтэй сургамж үлдээж байгааг нийт гишүүд анхаарч, холбогдох хуульд тусгах ёстой болж байна. Юуны өмнө сонгуулийн систем, аргачлалаа солих шаардлага тулгарч байна. Монгол Ардын нам хоёр сонгууль дараалан сонгогчдын 44 орчим хувийн дэмжлэг хүлээсэн хэр нь парламентад үнэмлэхүй олонхын суудлыг эзэлж байна. Энэ бол системийн гажуудал юм. Сонгуулийн гажуу системийн ачаар олонх биш олонхын засаглалыг үүсгэж байгаа нь шийдвэр гаргалтад гажуудал үүсгэх, иргэдийн бухимдал эргэлзээг төрүүлэх үндсэн нөхцөл болж байгааг анхаарах ёстой. Сонгогчдын санал, дэмжлэг парламентад тусгалаа олдог тийм шударга,
9 зөв сонгуулийн систем, тогтолцоог хэрэгжүүлэхгүй бол ардчилал хөгжихгүй, мухардах, гажуудах байдалд аваачих эрсдэл мөн бидний өмнө тулгараад байна. Хууль тогтоох дээд байгууллагад нэр дэвшигчдийн шалгуур, босгыг өндөрсгөхгүй бол Улсын Их Хурал нь өөрөө хууль зөрчигчдийн, уул уурхайн их хэмжээний мөнгөөр сонгогчдын саналыг худалдан авагчид, цагаан захтай гэмт хэрэгтнүүдийн хоргодох байр болох эрсдэл байна. Нэр дэвшигчдийн боловсрол, түүх намтар гэхээсээ хууль сахидаг, ёс зүйтэй байдалд илүү өндөр шалгуур тавьдаг болох хэрэгтэй. Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлах, гүйцэтгэх засаглалд парламентын хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтээ илүү төвлөрөх нөхцөлийг хангах чиглэлээр холбогдох хуулиудаа өөрчлөх шаардлага мөн тулгарч байна. Өмнөх парламентын гишүүд төсөв мөнгөний асуудалд гүнзгий хутгалдаж, элдэв сангийн мөнгийг өөрсдөдөө хуваарилж байсан гажуудлыг арилгах, гишүүдийг төсөв, мөнгөнөөс хол байлгахад чиглэсэн хуулийн хязгаарлалтуудыг та бүхэн хийх ёстой. Эрхэм гишүүд ээ, Монгол Улсын өмнө тулж ирсэн эдийн засгийн хямралыг даван туулахад та бүхэн бүх хүчээ тавих, анхаарлаа чиглүүлж ажиллахыг сонгогчид даалгаж, итгэж найдаж байгаа шүү. Одоо экспортын орлогыг нэмэгдүүлэх, гарцыг тэлэхэд бүхнийг зориулах хэрэгтэй байна. Орлого, өөр юу ч биш маш их хэмжээний экспортын орлого л эдийн засгийн хүндрэлийг хохирол багатайгаар туулахад бидэнд тусална. Уул уурхайн эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр зам, дэд бүтцүүдээ шуурхай барьж дуусгах, уул уурхайн экспортыг хөнгөвчлөх, нэмэгдүүлэхэд шаардагдах хууль, дүрэм журмыг батлан гаргах, баялгаас олох орлогыг хүртээмжтэй хуваарилах гээд маш олон хариуцлагатай ажил та бүхний өмнө хүлээгдэж байна. Өнгөрсөн хугацаанд хэдий оройтсон ч Засгийн газартай ойлголцож, нягт хамтран ажилласны үр дүнд Гашуунсухайт – Тавантолгой, Тавантолгой – Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. Цаашид Алтанширээт – Баруун-Урт, Баруун-Урт – Хөөт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх үүрэг Улсын Их Хурал, Засгийн газарт ногдож байгаа юм. Эдгээр төмөр замын маршрутын дагууд Тавантолгои, Оюутолгои, Хармагтаи, Цагаан суварга, Манлаи, Хараат уул, Төхөм, Төмөрт зэрэг томоохон ашигт малтмалын 36 орд газар байрлаж байгаа нь уул уурхайн экспортод үлэмж түлхэц өгөх юм. Дараагийн алхам бол уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах ажил болно. Үүнийг та бид хамтдаа хийх үүрэгтэй. Төмөр замын дэд бүтцийг дагуулан говийн бүсийг усжуулах, цөлжилтийн эсрэг системийг яаралтай бүтээн байгуулах замаар гүний цэвэр усыг уул уурхайд ашиглахыг нэн даруй зогсоох шаардлагатай байна. Та бүхэн эдийн засагт асар их нөлөөтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн түүхий эдийг боловсруулах, экспортод гаргах төслүүдийг мөрийн хөтөлбөрт тусгасныхаа дагуу амлалтаа биелүүлэхийг бүх боломжоороо дэмжиж өнөөдрөөс эхлэн ажиллах хэрэгтэй байна. Нөхөгддөг баялаг болох мал аж ахуйн орлогыг эрс нэмэгдүүлэхэд арьс шир, малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү дэмжих нэн
10 шаардлагатай байна. Гучин жил ярьсны эцэст эхлүүлсэн Дарханд босгож байгаа Арьс шир, ноос, ноолуур боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөнгөн үйлдвэр технологийн паркийг Та бүхэн бодлогоор дэмжиж хурдан шуурхай ажиллаасай гэж хүсэж байна. Энэхүү үйлдвэр нь жилд 10-15 сая ширхэг арьс боловсруулах тус цогцолбор нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд борлуулснаар экспортын орлогыг үлэмж өсгөхөөс гадна Дархан хотод 8000 гаруй байнгын ажлын байр бий болгож, 180 орчим мянган малчин өрхийн тогтвортой орлогын баталгаа болох юм. 180 орчим мянган малчин өрхийн тогтвортой орлогын баталгаа болох юм. Давтаж хэлж байгаа юм. Арьс шир боловсруулах 13 үйлдвэр, жилд 10 мянган тонн ноос боловсруулах ноос, ноолуур угаах самнах үйлдвэр, түүний цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн барилга байгууламжууд баригдаж байгаа. Үүнийг яаралтай үргэлжлүүлж, яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Эрхэм гишүүд ээ, Та бүхний өмнө улс орны эдийг засгийг өөд татах, иргэдийн амьжиргааг дордуулахгүйгээр хямралаас авч гарах түүхэн үүрэг тулгарч байна. Хүнд цаг үе бүхэнд ард түмэн өөрсдийн итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй хүмүүсийг сонгож дэвшүүлж, шийдвэр гаргах эрхийг олгодог. Та бүхэн иргэдийнхээ итгэлийг эвдэлгүй, иргэдийнхээ өмнүүр орж өөрсдөдөө боломж эрэлхийлэлгүй үнэнчээр ажиллана гэдэгт найдаж байна. Асар их ажил, хүнд зорилтууд, зоригтой шийдлүүд та бүхнийг хүлээж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс, Монголын ард түмэн хөгжин цэцэглэж, дэвжин дээшлэх болтугай.
11 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2020 оны 06 сарын 30 өдөр Дугаар 01 Төрийн ордон, Улаанбаатар хот Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр явуулсан Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон дараах нэр бүхий гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй: 1/Ширнэнбаньдын Адьшаа 2/Амгалангийн Адъяасүрэн 3/Норовын Алтанхуяг 4/Сайнбуянгийн Амарсайхан 5/Ганибалын Амартүвшин 6/Цогт-Очирын Анандбазар 7/Пүрэв-Очирын Анужин 8/Телуханы Аубакар 9/Төмөрбаатарын Аюурсайхан 10/Ёндонпэрэнлэйн Баатарбилэг 11/Хавдисламын Баделхан 12/Энхтайваны Бат-Амгалан 13/Сүхбаатарын Батболд 14/Жигжидийн Батжаргал 15/Дамбын Батлут 16/Баагаагийн Баттөмөр 17/Жамбын Батсуурь
12 18/Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 19/Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ 20/Жадамбын Бат-Эрдэнэ 21/Балжиннямын Баярсайхан 22/Буланы Бейсен 23/Хаянгаагийн Болорчулуун 24/Хүрэлбаатарын Булгантуяа 25/Сандагийн Бямбацогт 26/Жамбалын Ганбаатар 27/Сайнхүүгийн Ганбаатар 28/Дашдондогийн Ганбат 29/Гочоогийн Ганболд 30/Наянтайн Ганибал 31/Хассуурийн Ганхуяг 32/Цэрэнпилийн Даваасүрэн 33/Гонгорын Дамдинням 34/Тогмидын Доржханд 35/Борхүүгийн Дэлгэрсайхан 36/Болдын Жавхлан 37/Бадарчийн Жаргалмаа 38/Гомбожавын Занданшатар 39/Лхагвын Мөнхбаатар 40/Жамъянгийн Мөнхбат 41/Цэндийн Мөнх-Оргил 42/Гомпилдоогийн Мөнхцэцэг 43/Цэрэнжамцын Мөнхцэцэг 44/Нанзадын Наранбаатар 45/Хишгээгийн Нямбаатар 46/Салдангийн Одонтуяа 47/Мөнхөөгийн Оюунчимэг 48/Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 49/Дамдинсүрэнгийн Өнөрболор 50/Бөхчулууны Пүрэвдорж
13 51/Шатарбалын Раднаасэд 52/Цэндийн Сандаг-Очир 53/Даваажанцангийн Сарангэрэл 54/Батсүхийн Саранчимэг 55/Долгорсүрэнгийн Сумъяабазар 56/Жамъянхорлоогийн Сүхбаатар 57/Цэдэвийн Сэргэлэн 58/Дуламдоржийн Тогтохсүрэн 59/Цэвэгдоржийн Туваан 60/Ганзоригийн Тэмүүлэн 61/Чинбатын Ундрам 62/Ням-Осорын Учрал 63/Чимэдийн Хүрэлбаатар 64/Ухнаагийн Хүрэлсүх 65/Дамдины Цогтбаатар 66/Одонгийн Цогтгэрэл 67/Цэдэндамбын Цэрэнпунцаг 68/Жигжидсүрэнгийн Чинбүрэн 69/Содномын Чинзориг 70/Баттогтохын Чойжилсүрэн 71/Бямбасүрэнгийн Энх-Амгалан 72/Лувсанцэрэнгийн Энх-Амгалан 73/Баттөмөрийн Энхбаяр 74/Нямаагийн Энхболд 75/Төмөртогоогийн Энхтүвшин 2.Энэ тогтоолыг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Х.БАДЕЛХАН
14 НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН АНХДУГААР ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн1 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 91 дүгээр зарлигаар Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг товлон зарласан бөгөөд анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаа 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12.50 цагт эхлэв. Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаа дараах хөтөлбөрийн дагуу болов: - анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв; - чуулганыг нээснийг мэдэгдмэгц Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэхэд хуралдаанд оролцогсод суудлаасаа босож хүндэтгэл үзүүлэв; - Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр сонгогдсон гишүүдэд баяр хүргэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн2 22.3-т заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн Х.Баделханыг хуралдаан даргалахыг урив; - Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл анхдугаар чуулганы хуралдааныг даргалав. Анхдугаар чуулган 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажлын 8 өдөр үргэлжлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан асуудлын хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 11 хууль, Улсын Их Хурлын 14 тогтоолыг хэлэлцэн батлав. Ийнхүү Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 07, 14-ний өдрүүдэд тус тус батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай3 болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай4 хуулиуд Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. 1) Шинээр сонгогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай илтгэлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн тавьж, Улсын Их Хурлын гишүүд илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан. 1 Монгол Улсын Их Хурлын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2006 оны 08 дугаарт нийтлэгдсэн. 2 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 22 дугаарт нийтлэгдсэн. 3 Монгол Улсын Их Хурлын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 22 дугаарт нийтлэгдсэн. 4 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 22 дугаарт нийтлэгдсэн.
15 Асуулт, хариулт явуулсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.5-д заасны дагуу тангараг өргөх ёслолын ажиллагаа эхлэв: - Улсын Их Хурлын гишүүний тангаргийг эхэлж насаар хамгийн ахмад гишүүн Х.Баделхан, Н.Энхболд, Б.Баттөмөр, Н.Алтанхуяг нар өргөв; - бусад гишүүд цагаан толгойн үсгийн дарааллын дагуу Улсын Их Хурлын гишүүний тангаргийг анх удаа нэг нэгээр өргөв; - нэр дуудагдсан гишүүн суудлаасаа босож индрээс “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” гэсэн Улсын Их Хурлын гишүүний тангаргийг уншив; - гишүүн индрээс буугаад Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлж, Улсын Их Хурлын гишүүний тангаргийн бичигт гарын үсэг зурж, гишүүний энгэрийн тэмдгээ гардан авав; - Улсын Их Хурлын гишүүнийг Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авахад Төрийн хамгаалалтын албаны хүндэт харуул ёсолж хүндэтгэл үзүүлж байв; - Улсын Их Хурлын 75 гишүүн тангаргаа өргөж дуусмагц Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэхэд хуралдаанд оролцогсод суудлаасаа босож хүндэтгэл үзүүлэв. Шинээр сонгогдсон Улсын Их Хурлын 75 гишүүн тангаргаа өргөснөөр шинэ Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэллээ. Анхдугаар чуулганы нээлт, Улсын Их Хурлын гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг телевизээр шууд дамжуулсан бөгөөд нээлтийн ажиллагааг гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, олон улсын байгууллагын тэргүүн нар, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар цахим хэлбэрээр оролцов. 2) Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12.1-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр Парламентад 62 суудал авсан МАН-аас Улсын Их Хурлын даргад Улсын Их
16 Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарын нэрийг дэвшүүлж байгаа тухай саналыг танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.3-т заасны дагуу Улсын Их Хурлын даргыг сонгоход хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд санал хураалтыг гар өргөж явуулав. Хуралдаанд оролцсон гишүүд Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарыг Улсын Их Хурлын даргаар сонгохыг санал нэгтэй дэмжсэн тул “Улсын Их Хурлын даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцов. Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан шинээр сонгогдсон Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Улсын Их Хурлын тамгыг гардуулж өгөв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тамгыг гардаж аваад суудалдаа сууж, үг хэлэв. 3) Улсын Их Хурал дахь намын бүлэг байгуулсан тухай Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31.4-т заасны дагуу Улсын Их Хурал дахь МАН-ын болон АН-ын бүлгүүд байгуулагдсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг чуулганы 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулав. Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ хуулийн 31.3-т заасны дагуу Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн даргаар Дашдондогийн Ганбат нар тус тус сонгогдсон тухай шийдвэрийг танилцуулав. Ингэснээр Улсын Их Хурал дахь МАН-ын болон АН-ын бүлгүүдийн эрх, үүрэг хэрэгжиж эхэллээ. 4) Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15.1-д заасны дагуу Улсын Их Хурлын дэд даргыг Улсын Их Хурал дахь МАН-ын болон АН-ын бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэв. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тус намын бүлгээс Улсын Их Хурлын дэд даргад Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханы нэрийг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тус намын бүлгээс Улсын Их Хурлын дэд даргад Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн нэрийг дэвшүүлж байгаа тухай саналыг тус тус танилцуулсан байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14.2-т заасны дагуу санал хураалтыг гар өргөж явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нэр дэвшигч нарыг дэд даргаар сонгох саналыг дэмжсэн тул “Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцов.
17 5) Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай 2020 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23.3-т заасны дагуу Улсын Их Хурал 8 Байнгын хороотой ажиллахаар хуульчилсан байв. Үүнд: - Аюулгүй байдал, гадаад бодлогын; - Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын; - Нийгмийн бодлогын; - Төрийн байгуулалтын; - Төсвийн; - Хууль зүйн; - Эдийн засгийн. Улсын Их Хурлаас 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж 3 Байнгын хороог шинээр байгуулав. Үүнд: - Ёс зүй, сахилга хариуцлагын; - Инновац, цахим бодлогын; - Үйлдвэржилтийн бодлогын. Зарим дэд хорооны эрхлэх асуудлын хүрээг өргөтгөн Байнгын хороо болгон зохион байгуулж байгаатай холбоогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан дэд хороодод өөрчлөлт оруулж Хөнгөн үйлдвэрлэлийн, Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороодыг шинээр байгуулав. Ийнхүү Улсын Их Хурал 11 Байнгын хороо, 11 дэд хороотойгоор ажиллахаар болов. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Байнгын хороо 19 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар өөрчлөв. Чуулганы 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгов: - АБГББХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр; - БОХХААБХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун; - БСШУСБХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат; - ЁЗСХБХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ; - ИЦББХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н. Учрал; - НББХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг; - ТББХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан; - ТБХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан; - ҮББХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн; - ХЗБХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт;
18 - ЭЗБХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нар тус тус сонгогдов. 6) Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд оруулсан байна. Чуулганы 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай саналыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар танилцуулав. Улсын Их Хурлын гишүүд Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигч У.Хүрэлсүхээс асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14.2-т заасны дагуу гар өргөж явуулав. Нэр дэвшигчийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцов. 7) Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах тухай Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай”, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурал 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлав. Монгол Улсын Засгийн газрын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яам болгон өөрчилж, шинээр Соёлын яам байгуулж байгаатай холбоотойгоор Засгийн газар бүрэлдэхүүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдаас гадна Засгийн газар 16 гишүүнтэй ажиллахаар болов. Засгийн газрын бүтцэд 14 яам ажиллана: Ерөнхий чиг үүргийн - - Байгаль орчин, аялал жуулчлалын; - Батлан хамгаалахын; - Гадаад харилцааны;
catalog.parliament.mnRkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw