61 ард иргэд, холбогдох байгууллагуудын саналыг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойлно. Улсын Их Хуралд гурван Байнгын хороо нэмэгдлээ. Төсөв, зардал Улсын Их Хурлын Тамгын газарт нэмэгдэхгүй, харин ч ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулж, үйлдвэржилтийг дэмжиж, цахим засаглалын эрх зүйн орчныг бүрдүүлснээр төсөв, эдийн засагт эрс шинэчлэлт, хэмнэлт хийгдэнэ гэдэгт итгэж байна. Үйлдвэржилтийн байнгын хороо энэ завсарлагааны хугацаанд Дарханы арьс ширний үйлдвэр, Дарханы зам, төмөр зам зэрэг бүтээн байгуулалтын ажлыг газар дээр нь очиж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эрч хүчтэй ажиллах шаардлагатай. Монгол Улс гадаад өрөө төлж, эдийн засгаа эрчимжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэржилтээ дэмжих хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд болон хөнгөн үйлдвэр, уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах, хүнд үйлдвэрээ шийдэмгий зээлийн, татварын болон санхүүгийн бодлогоор дэмжиж байж улс орны эдийн засагт өөрчлөлт гарч, эдийн засаг солонгорно. Цахим бодлогын дэд хороо төрийн хүнд суртлыг халах, ард иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэхэд эрс шинэчлэл гаргах учиртай. Эстони Улсын жишгээр 5 минутын дотор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, паспорт зэрэг төрийн бүх үйлчилгээ цахимаар, авлига хүнд сурталгүйгээр шуурхай хэрэгждэг. Цаашид тендер, төрийн олон ажил үйлчилгээ цахимаар хиймэл оюун ухаанаар шуурхай шийдэгддэг жишиг дэлхий даяар тогтож байна. Ингэснээр төсвийн зардал ч буурна, авлига хээл хахууль ч буурна, эдийн засаг ч эрчимжинэ. Ийм учраас Инновац, цахим бодлогын байнгын хороог их ажил хүлээж байна. Энэ ажил нь Улсын Их Хурал цахим парламент болохоос эхэлнэ. Улсын Их Хурлын бүх үйл ажиллагаа цахимжих, орчин үеийн шинэ технологид шилжихээс Байнгын хорооны ажил эхлэх хэрэгтэй. Төрийн албанд ёс зүй ус агаар мэт хэрэгтэй байгааг ард түмэн хүсэн хүлээж байна. Төрийн өндөр албан тушаалтан, дунд, доод бүхий л түвшинд ёс зүй, сахилга, хариуцлагын асуудлыг бэхжүүлэх шаардлагатай байна. Үүнийг Улсын Их Хурал өөрөөсөө үлгэрлэх хэрэгтэй. Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн дүрмийг баталж, төрийн бус байгууллагуудад сонгогдож ажиллахаас эхлээд чуулганы хуралдааны дэгийг барих хүртэл ард түмэндээ үлгэрлэх үүрэгтэй. Энэ чиглэлээр Ёс зүйн байнгын хороо Төрийн албаны хууль, ёс зүй, сахилга, хариуцлагын хуулиа өргөн барьж батлуулахаас эхлүүлээд төрийн албандаа ээлтэй, иргэнлэг төрийг бий болгоход эрс шинэчлэл хийнэ гэж итгэж байна. Ингэснээр парламентын үйл ажиллагааг орчин үеийн жишигт нийцүүлж чадна гэж үзэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw