24 4) Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Улсын Их Хуралд шинээр байгуулсан. Байнгын хороо 1 удаа хуралдаж, хэлэлцсэн асуудлаар 1 санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв. 5) Инновац, цахим бодлогын байнгын хороог 2020 оны 07 дугаар сарын 09ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Улсын Их Хуралд шинээр байгуулсан. Байнгын хороо 1 удаа хуралдаж, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв. 6) Нийгмийн бодлогын байнгын хороо анхдугаар чуулганы хугацаанд 1 удаа хуралдаж, хэлэлцсэн асуудлаар 1 санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв. 7) Төсвийн байнгын хороо анхдугаар чуулганы хугацаанд 2 удаа хуралдаж, хэлэлцсэн асуудлаар 2 санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв. Мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга томилох тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэж баталлаа. 8) Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог 2020 оны 07 дугаар сарын 09ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Улсын Их Хуралд шинээр байгуулсан. Байнгын хороо 2 удаа хуралдаж, хэлэлцсэн асуудлаар 1 санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв. Мөн Байнгын хорооны бүрэлдэхүүнд хамаарах дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хороонд 3 санал, дүгнэлт хүргүүлэв. Тус Байнгын хорооны бүрэлдэхүүнд Хөнгөн үйлдвэрлэлийн, Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороодыг шинээр байгуулав. 9) Хууль зүйн байнгын хороо анхдугаар чуулганы хугацаанд 3 удаа хуралдан 4 асуудал хэлэлцэж, 3 санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв. 10) Эдийн засгийн байнгын хороо анхдугаар чуулганы хугацаанд 2 удаа хуралдаж, Улсын Их Хурлын 2 тогтоолыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэв. Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшсэн тул Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь Эдийн засгийн байнгын хорооны 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, саналаа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв. Мөн Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw