Чуулганы танилцуулга

28 3.3.Судалгаа шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хугацаанд Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс найм дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдэд мэдээллийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Улсын Их Хурлын гишүүний гарын авлага”-ын 6 дахь удаагийн хэвлэлийг эмхэтгэн гаргаж, Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын албан хэрэгцээнд хүргүүлэв. Мөн хугацаанд долоо дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг тоймлосон “Монгол Улсын Их Хурлын түүхэн товчоон 2016-2020” эмхэтгэлийг эрхлэн хэвлүүлж Улсын Их Хурал, Тамгын газар, олон нийтийн хэрэгцээнд хүргүүллээ. Парламентын судалгааны хүрээлэнгийн Сургалтын алба нь өөрийн хүлээсэн чиг үүрэг, Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний 5.2 дугаар зорилтод тусгагдсан “Шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, тэдгээрийн зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудад зориулсан чиглүүлэх сургалтыг зохион байгуулж, гишүүдийн хууль тогтоох, хянан шалгах мэдлэг, арга зүйг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтыг анх удаагаа зохион байгууллаа. Мэдээлэл, сургалтыг 2 удаа зохион байгуулж нийт 34 гишүүн хамрагдсан: 1. 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн анх удаа сонгогдсон 23 гишүүн болон УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Т.Доржханд нарт, 2. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн 9 гишүүн болон АН-ын бүлгийн ажлын алба, гишүүдийн зөвлөх туслахуудад “Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, дэгийн зохицуулалт” сэдвээр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, “Улсын Их Хурлын гишүүний ёс зүй” сэдвээр Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаа” сэдвээр Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, “Улсын Их Хурлын гишүүний төсөв, хангамж, үйлчилгээ” сэдвээр Дотоод аудитын албаны дарга, захиргаа аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Баттогтох нар илтгэл тавьж, Төрийн ордны хамгаалалт, эрх зүйн зохицуулалтын талаар Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Х.Ууганбат мэдээлэл өгөв.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw