36 Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. 1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж тус тус заасан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэйгээр ажиллана.” гэж заасан. Улсын Их Хурал нь Аюулгүй байдал, гадаад бодлогын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын; Нийгмийн бодлогын; Төрийн байгуулалтын; Төсвийн; Хууль зүйн; Эдийн засгийн гэсэн 8 Байнгын хороотой ажиллахаар хуульчилсан байна. Эдгээрээс зарим Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээ хэт өргөн бөгөөд олон чиглэлийг хамарч байгаа нь Улсын Их Хурлаас батлагдан гарах хууль тогтоомжийн чанар, Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийг оновчтой хэрэгжүүлэхэд зарим бэрхшээл үүсэж байна гэж хууль санаачлагчид үзэж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгож, дотоод зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулахтай холбоотойгоор зарим Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг салгаж, үйл ажиллагааны зохих салбар чиглэлээр ажиллах зарим Байнгын хороодыг нэмж байгуулах шаардлагатай байна. Ингэснээр Улсын Их Хурлын үйл ажиллагааны үр дүнд гарч байгаа хууль тогтоомж, бусад шийдвэр оновчтой байх, зохих салбар, чиглэлээр хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх болон Улсын Их Хурлын Тамгын газарт тухайн асуудлыг хариуцан ажиллаж байгаа төрийн албан хаагчид илүү дагнан, мэргэшин ажиллах боломж, нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Улсын Их Хуралд Ёс зүй, сахилга хариуцлагын; Инновац, цахим бодлогын; Үйлдвэржилтийн бодлогын гэсэн гурван Байнгын хороог шинээр байгуулахаар баталлаа. 1.Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим асуудлыг хариуцах чиг үүрэгтэйгээр байгуулав. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог байгуулснаар гишүүний ёс зүйн талаар баримтлах үндсэн зарчим, чиг баримжааг тодорхойлох, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хариуцлага оногдуулах, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх; ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуралдааны дэг, ирцийн асуудлыг эрхлэхээс гадна гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, хуулиар зөвшөөрөгдсөн албан тушаал хавсран гүйцэтгэхтэй холбоотой асуудал, мөн нийт төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлаыг дээшлүүлэх чиглэлээр хууль тогтоомж, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw