20 - Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар; - Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Соёлын сайдаар С.Чулуун; - Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон; - Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан - Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх; - Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан. Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдох этгээдүүдээс асуулт асууж, үг хэлэв. Ийнхүү гишүүд үг хэлж дууссанаар Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хуралд танилцуулсанд тооцох бөгөөд Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахгүй. Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байгаа А.Ариунзаяа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшсэн тул чуулганы мөн өдрийн нэгдсэн хуралдаанаар өөрийнх нь хүсэлтээр Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөв. 9) Засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх тухай Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дугаар зүйлд заасны дагуу чуулганы 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүд анх удаа Улсын Их Хуралд тангараг өргөлөө. Сайд нар “Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон албаны нууцыг хадгалах үүрэгтэй. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно. Засгийн газрын гишүүн “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.”5 хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөв. 10) Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах тухай Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17.3.10-т анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргана гэж заасны дагуу “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн баталсан. 5 Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw