Чуулганы танилцуулга

60 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАРЫН АНХДУГААР ЧУУЛГАНЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн шинэ парламент анхдугаар чуулганаа хуралдуулж, хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн зорилтуудаа амжилттай хэрэгжүүллээ. Эрхэм гишүүд Та бүхэн чуулган, Байнгын хорооны хуралдаанд цагаа барьж, өндөр ирцтэй, идэвхтэй оролцож, дэгээ ёсчлон сахиж ажилласанд талархал илэрхийлье. Энэ сайн жишиг цаашид байнгын хэм хэмжээ болж үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхний энэ өндөр үр бүтээлтэй ажлын үр дүнд бид Засгийн газраа шуурхай байгуулж, бүтэц бүрэлдэхүүний тухай хуулиа баталлаа. Улсын Их Хурлын бүтэц бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын тухай хуулиа баталж, Байнгын болон дэд хорооны дарга нараа томиллоо. Энэ бүтээлч, хүчээ нэгтгэсэн хамтын ажиллагаа цаг баримталж, үр бүтээлтэй хуралдсан энэ ажил цаашид ч хэм хэмжээ болон үргэлжилнэ гэж итгэж байна. Одоо бидэнд амарч тухлах, асуудлыг хойш тавих эрхгүй их олон ажил асуудлууд биднийг хүлээж байна. Анхдугаар чуулганы нээлтээр Улсын Их Хурал таван чиглэлд ажлын хэсэг байгуулж ажиллахаа мэдэгдсэн. Бид хуулийн дагуу эрх зүйн шинэчлэл хийж, эдийн засгаа төрөлжүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийгмийн бодлогын халамжийг хавтгайруулахгүй зорилтот бүлэг рүү чиглүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуй, эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг дэвшүүлсэн. Ингэснээр төрөө төвхнүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх ёс зүйн баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлэх чиг үүрэгтэй Улсын Их Хурлын гишүүдээс бүрдсэн таван хороог байгуулахаар шийдвэрлээд зохион байгуулалтад орж бэлэн болоод байна. Анхдугаар чуулганыг завсарлуулсан ч удахгүй ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна. Ээлжит чуулганаар энэ таван хороо ажлын төлөвлөгөө гарсан ажил нь жигдэрсэн байх учиртай. Хороод ажлын хэсгүүд байгуулж зээлийн хүү бууруулах, банк санхүүгийн шинэчлэл хийх, үйлдвэржилтийн бодлогоо хэрэгжүүлэх зэрэг бодитой үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлнэ. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батална, төсвийн тодотголоо хийнэ, Улсын Их Хурлаас батлах хууль тогтоомжийн үндсэн чиглэлийг батлан гаргана. Завсарлагааны хугацаанд эрхэм гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдынхоо санал бодлыг сонсоно. Хариуцсан ажлын хэсэг, Байнгын хороо,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw