Чуулганы танилцуулга

37 боловсруулах, батлуулах, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого; төрийн албаны бүх шатны ёс зүйн хороодын асуудлыг эрхлэн ажиллана. Үүний үр дүнд гишүүний хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх; парламентын хууль тогтоох ажлын чанар, хариуцлагыг сайжруулах замаар иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээх, засаглалыг сайжруулах, төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх боломж бүрдэнэ. 2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг салган Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулав. Дэлхий нийт инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах үйл явц тасралтгүй хөгжиж байгаа төдийгүй манай улсын хувьд инновацын бүтээгдэхүүнд суурилсан гарааны бизнесийг дэмжих, эрх зүйн орчинг бүрдүүлэх, төрийн бодлого зайлшгүй шаардагатай байна. 2012 онд Инновацийн тухай хуулийг баталсан хэдий ч хэрэгжилтийг нэг мөр хангуулах үйл ажиллагаа дутмаг байна. Инновацыг болон түүний дэд бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг хөгжүүлэх, тэдгээрт хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэх, төр, хувийн хэвшил, гарааны компаниудын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр Улсын Их Хурлаас гарах бодлогыг нэгтгэн төлөвлөх, хэрэгжилтийг тооцох зайлшгүй шаардлага бий болоод байна. Мөн цахим бодлогыг нэгдсэн бодлого, төлөвлөлттэйгээр хэрэгжүүлж, цахим шилжилт бүхий төрийн үйлчилгээг иргэд, төрийн болон төрийн бус байгууллагад хүртээмжтэй, өндөр бүтээмжтэй, хариуцлагатайгаар хүргэх хэрэгцээ, шаардлага байна. Улсын Их Хурлаас төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, цахим бодлогын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хороог 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаар тогтоолоор 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулсан юм. Иймд инновацад суурилсан бүтээгдэхүүнийг бий болгож үйлдвэрлэлийн хувь хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлж, дотоодод болон олон улсад өрсөлдөх чадвартай шинэ бүтээгдэхүүн, технологи, үндэсний брэнд бүтээгдэхүүн бий болгох, дижитал шилжилт, технологийн шинэчлэлийн эрх зүйн бодлогыг эрхэлсэн Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулах нь зүйтэй гэж үзлээ. 3.Улсын Их Хуралд үйлдвэржилтийн бодлогын асуудлыг эрхэлсэн Байнгын хороог байгуулан ажиллуулах шаардлага тавигдаж байна гэж хууль санаачлагчид үзэж Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг хариуцах Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог шинээр байгууллаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw