Чуулганы танилцуулга

18 - ЭЗБХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нар тус тус сонгогдов. 6) Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд оруулсан байна. Чуулганы 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай саналыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар танилцуулав. Улсын Их Хурлын гишүүд Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигч У.Хүрэлсүхээс асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14.2-т заасны дагуу гар өргөж явуулав. Нэр дэвшигчийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцов. 7) Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах тухай Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай”, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурал 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлав. Монгол Улсын Засгийн газрын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яам болгон өөрчилж, шинээр Соёлын яам байгуулж байгаатай холбоотойгоор Засгийн газар бүрэлдэхүүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдаас гадна Засгийн газар 16 гишүүнтэй ажиллахаар болов. Засгийн газрын бүтцэд 14 яам ажиллана: Ерөнхий чиг үүргийн - - Байгаль орчин, аялал жуулчлалын; - Батлан хамгаалахын; - Гадаад харилцааны;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw