15 Асуулт, хариулт явуулсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.5-д заасны дагуу тангараг өргөх ёслолын ажиллагаа эхлэв: - Улсын Их Хурлын гишүүний тангаргийг эхэлж насаар хамгийн ахмад гишүүн Х.Баделхан, Н.Энхболд, Б.Баттөмөр, Н.Алтанхуяг нар өргөв; - бусад гишүүд цагаан толгойн үсгийн дарааллын дагуу Улсын Их Хурлын гишүүний тангаргийг анх удаа нэг нэгээр өргөв; - нэр дуудагдсан гишүүн суудлаасаа босож индрээс “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” гэсэн Улсын Их Хурлын гишүүний тангаргийг уншив; - гишүүн индрээс буугаад Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлж, Улсын Их Хурлын гишүүний тангаргийн бичигт гарын үсэг зурж, гишүүний энгэрийн тэмдгээ гардан авав; - Улсын Их Хурлын гишүүнийг Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авахад Төрийн хамгаалалтын албаны хүндэт харуул ёсолж хүндэтгэл үзүүлж байв; - Улсын Их Хурлын 75 гишүүн тангаргаа өргөж дуусмагц Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэхэд хуралдаанд оролцогсод суудлаасаа босож хүндэтгэл үзүүлэв. Шинээр сонгогдсон Улсын Их Хурлын 75 гишүүн тангаргаа өргөснөөр шинэ Улсын Их Хурлын бүрэн эрх хэрэгжиж эхэллээ. Анхдугаар чуулганы нээлт, Улсын Их Хурлын гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг телевизээр шууд дамжуулсан бөгөөд нээлтийн ажиллагааг гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, олон улсын байгууллагын тэргүүн нар, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар цахим хэлбэрээр оролцов. 2) Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12.1-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр Парламентад 62 суудал авсан МАН-аас Улсын Их Хурлын даргад Улсын Их
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw