22 ХОЁР. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулган 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажлын 8 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан 2020 оны 06 дугаар сард 1 удаа 2 цаг 52 минут, 07 дугаар сард 6 удаа 14 цаг 14 минут, нийт 7 удаа, 17 цаг 06 минут хуралдсан бөгөөд 19 асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдэд 70 удаа асуулт тавьж, хариулт авчээ. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг /9/, М.Оюунчимэг /4/, Б.Пүрэвдорж /4/ нар хамгийн олон удаа асуулт тавьсан байна. Улсын Их Хурлын гишүүд 51 удаа, 3 цаг 31 минут үг хэлснээс Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг /15/, У.Хүрэлсүх /15/, Ж.Мөнхбат /12/, Б.Пүрэвдорж /9/ нар хамгийн олон минут үг хэлжээ. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 34 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 281 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгасан. Анхдугаар чуулганы хугацаанд Байнгын хороодын 23 удаагийн 4 цаг 42 минутын хуралдааны явцын талаар 51 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 96 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг дууны бичлэгээс буулгажээ. ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw