Чуулганы танилцуулга

14 НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН АНХДУГААР ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн1 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 91 дүгээр зарлигаар Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг товлон зарласан бөгөөд анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаа 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12.50 цагт эхлэв. Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаа дараах хөтөлбөрийн дагуу болов: - анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв; - чуулганыг нээснийг мэдэгдмэгц Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэхэд хуралдаанд оролцогсод суудлаасаа босож хүндэтгэл үзүүлэв; - Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр сонгогдсон гишүүдэд баяр хүргэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн2 22.3-т заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн Х.Баделханыг хуралдаан даргалахыг урив; - Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл анхдугаар чуулганы хуралдааныг даргалав. Анхдугаар чуулган 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал ажлын 8 өдөр үргэлжлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан асуудлын хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 11 хууль, Улсын Их Хурлын 14 тогтоолыг хэлэлцэн батлав. Ийнхүү Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 07, 14-ний өдрүүдэд тус тус батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай3 болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай4 хуулиуд Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. 1) Шинээр сонгогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай илтгэлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн тавьж, Улсын Их Хурлын гишүүд илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсан. 1 Монгол Улсын Их Хурлын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2006 оны 08 дугаарт нийтлэгдсэн. 2 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 22 дугаарт нийтлэгдсэн. 3 Монгол Улсын Их Хурлын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 22 дугаарт нийтлэгдсэн. 4 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 22 дугаарт нийтлэгдсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw