31 О.Цогтгэрэл нар сонгогдож, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Н.Учрал, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан нар Гүйцэтгэх хорооны гишүүдээр тус тус сонгогдлоо. МПБ нь Улсын Их Хурлын гишүүдийн саин дурын олон ниитиин баигууллага бөгөөд бусад орны хууль тогтоох байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Олон Улсын Парламентын Холбоо болон олон улс, бүс нутгийн парламентын байгууллагуудаас парламентын ардчиллыг хөгжүүлэх, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах хүчин чармайлтыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаанд оролцох үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Улсын Их Хурал болон МПБ-ийн Гүйцэтгэх хорооны шинэ бүтэц, бүрэлдэхүүний талаар Олон Улсын Парламентын Холбоонд мэдэгдэж, Улсын Их Хуралд шинээр сонгогдсон гишүүдийн намтрыг парламентын албан ёсны цахим хуудсанд байршуулахаар англи хэл рүү орчуулав. Улсын Их Хурлын 2020 оны сонгуулиар бүрэлдсэн парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэн, шинэ бүтэц, зохион байгуулалтаа хийсэн энэ цаг үеийг гадаад улсын парламентын удирдлагууд, Элчин сайд нар анхааралтай ажиглан захидал бичиг илгээж, цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх эрмэлзлээ илэрхийлсэн нь парламентын дипломат харилцааны залгамж чанарыг бэхжүүлж, хууль тогтоох байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw