Чуулганы танилцуулга

38 Бодлогын баримт бичиг, хуульд тусгагдсан Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлох, дэвшилтэт техник, технологи, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож, аж үйлдвэрийн салбарыг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх чиглэлээр дагнасан чиг үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын Байнгын хороо байгуулах эрх зүйн үндсийг бий болгох шаардлага тулгарч байна. 2020 онд Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болгосонтой холбоотойгоор салбарын эрдэмтэд, мэргэжлийн холбоод, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээс салбарын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, үйлдвэржилтийн хөгжлийн тодорхой бодлогын зохицуулалтууд энэ салбарт дутагдаж байгаа талаар санал, хүсэлтээ байнга илэрхийлж байгаа юм. Статистикийн мэдээнээс үзэхэд Монгол Улс дахь аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаа нь хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг түргэтгэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, экспортын зах зээлийн дэмжих, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог оновчтой бодлогын зохицуулалтаар дэмжих, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд чиглэсэн бодлого, хөгжүүлэлт хийх, санхүүгийн тогтвортой дэмжлэг үзүүлэх, холбогдох дэд бүтцийг сайжруулах зэрэг томоохон асуудлууд бодлогын шийдлээ хүлээсээр байгаагийн илрэл юм. Түүнчлэн Монгол Улс хүнд үилдвэрлэлиин эрчимтэи хөгжлииг хангах зорилгоор дэд бүтциин асуудлыг шиидвэрлэх, аж үилдвэриин цогцолбор, үилдвэр, технологиин паркуудыг баигуулах, төриин оролцоо, дэмжлэгиин арга хэлбэрүүдииг нариивчлан зохицуулах замаар тус салбарыг хөгжүүлэх угтвар нөхцөл, эрх зүин таатаи орчныг бүрдүүлсэн хүнд үилдвэриин эрх зүйн орчин шаардлагатаи баина. Иймээс эдгээрээс үйлдвэржилтийн бодлоготой холбогдох асуудлыг нэгтгэн Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог тусад нь байгуулахаар зохицуулав. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг оруулав. Үүнд: 1/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээг оновчтой болгох үүднээс одоогийн 8 Байнгын хороог эрхлэх асуудлаар нь 11 болгож өөрчилсөн. Ингэснээр шинээр Ёс зүй, сахилга хариуцлагын, Инновац, цахим бодлогын, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороодыг байгуулав. 2/Зарим дэд хорооны эрхлэх асуудлын хүрээг өргөтгөн Байнгын хороо болгон зохион байгуулж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан дэд хороодод өөрчлөлт оруулав. 3/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Байнгын хороо 19 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар өөрчиллөө. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хатантуул Утас: 260280, 99116090

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw