Чуулганы танилцуулга

19 - Сангийн; - Хууль зүй, дотоод хэргийн; - Хөдөлмөр, нийгмийн хамгааллын. Чиглэлийн - - Барилга, хот байгуулалтын; - Боловсрол, шинжлэх ухааны; - Зам, тээврийн хөгжлийн; - Соёлын; - Уул уурхай, хүнд үйлдвэрийн; - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн; - Эрчим хүчний; - Эрүүл мэндийн. Засгийн газар шинэчлэн байгуулагдсантай холбогдож төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт оруулж, Засгийн газрын тохируулагч 12 агентлаг, хэрэгжүүлэгч 23 агентлаг ажиллахаар боллоо. 8) Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох тухай Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 30.2-т заасны дагуу чуулганы 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар анх удаа Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо. Засгийн газрын гишүүнээр томилох асуудлыг нэгдсэн хуралдаанд хүн нэг бүрээр танилцуулав: - Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Монгол Улсын Шадар сайдаар Я.Содбаатар; - Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Л.Оюун-Эрдэнэ; - Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл; - Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр; - Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван; - Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар; - Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар; - Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа; - Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар; - Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw