21 Тогтоолд Улсын Их Хурал 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын хуралдааны дэг гэж хүлээн зөвшөөрч даган мөрдөхөөр боллоо. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38.1-д заасны дагуу шийдвэрлэхээр тусгасан. * * * Улсын Их Хурлын Тамгын газар нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 44.4-т заасан Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах чиг үүргээ хэрэгжүүлж ажиллав. Тамгын газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын онцгои нөхцөл байдлын үед анхдугаар чуулганы үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад онцгой анхаарч ажиллалаа. Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний 5.2 дугаар зорилтод тусгагдсан “Шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, тэдгээрийн зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудад зориулсан чиглүүлэх сургалтыг зохион байгуулж, гишүүдийн хууль тогтоох, хянан шалгах мэдлэг, арга зүйг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Парламентын судалгааны хүрээлэнгээс Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтыг анх удаагаа зохион байгууллаа. УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw