16 Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарын нэрийг дэвшүүлж байгаа тухай саналыг танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.3-т заасны дагуу Улсын Их Хурлын даргыг сонгоход хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд санал хураалтыг гар өргөж явуулав. Хуралдаанд оролцсон гишүүд Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарыг Улсын Их Хурлын даргаар сонгохыг санал нэгтэй дэмжсэн тул “Улсын Их Хурлын даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцов. Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан шинээр сонгогдсон Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Улсын Их Хурлын тамгыг гардуулж өгөв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тамгыг гардаж аваад суудалдаа сууж, үг хэлэв. 3) Улсын Их Хурал дахь намын бүлэг байгуулсан тухай Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31.4-т заасны дагуу Улсын Их Хурал дахь МАН-ын болон АН-ын бүлгүүд байгуулагдсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг чуулганы 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулав. Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ хуулийн 31.3-т заасны дагуу Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн даргаар Дашдондогийн Ганбат нар тус тус сонгогдсон тухай шийдвэрийг танилцуулав. Ингэснээр Улсын Их Хурал дахь МАН-ын болон АН-ын бүлгүүдийн эрх, үүрэг хэрэгжиж эхэллээ. 4) Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15.1-д заасны дагуу Улсын Их Хурлын дэд даргыг Улсын Их Хурал дахь МАН-ын болон АН-ын бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэв. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тус намын бүлгээс Улсын Их Хурлын дэд даргад Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханы нэрийг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тус намын бүлгээс Улсын Их Хурлын дэд даргад Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн нэрийг дэвшүүлж байгаа тухай саналыг тус тус танилцуулсан байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14.2-т заасны дагуу санал хураалтыг гар өргөж явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нэр дэвшигч нарыг дэд даргаар сонгох саналыг дэмжсэн тул “Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцов.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw