Чуулганы танилцуулга

17 5) Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай 2020 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23.3-т заасны дагуу Улсын Их Хурал 8 Байнгын хороотой ажиллахаар хуульчилсан байв. Үүнд: - Аюулгүй байдал, гадаад бодлогын; - Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын; - Нийгмийн бодлогын; - Төрийн байгуулалтын; - Төсвийн; - Хууль зүйн; - Эдийн засгийн. Улсын Их Хурлаас 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж 3 Байнгын хороог шинээр байгуулав. Үүнд: - Ёс зүй, сахилга хариуцлагын; - Инновац, цахим бодлогын; - Үйлдвэржилтийн бодлогын. Зарим дэд хорооны эрхлэх асуудлын хүрээг өргөтгөн Байнгын хороо болгон зохион байгуулж байгаатай холбоогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан дэд хороодод өөрчлөлт оруулж Хөнгөн үйлдвэрлэлийн, Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороодыг шинээр байгуулав. Ийнхүү Улсын Их Хурал 11 Байнгын хороо, 11 дэд хороотойгоор ажиллахаар болов. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Байнгын хороо 19 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар өөрчлөв. Чуулганы 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгов: - АБГББХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр; - БОХХААБХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун; - БСШУСБХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат; - ЁЗСХБХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ; - ИЦББХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн Н. Учрал; - НББХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг; - ТББХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан; - ТБХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан; - ҮББХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн; - ХЗБХ-ны даргаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт;

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw