34 Хавсралт 2. УЛСЫН ИХ ХУРЛЫН АНХДУГААР ЧУУЛГАНААР БАТАЛСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУД БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурал 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталлаа. 1.Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон дор дурдсан асуудал эрхэлсэн нийт 17 гишүүн ажиллана: Ерөнхий чиг үүргийн: - Байгаль орчин, аялал жуулчлалын сайд; - Батлан хамгаалахын сайд; - Гадаад харилцааны сайд; - Сангийн сайд; - Хууль зүй, дотоод хэргийн сайд; - Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд. Чиглэлийн: - Барилга, хот байгуулалтын сайд; - Боловсрол, шинжлэх ухааны сайд; - Зам, тээврийн хөгжлийн сайд; - Соёлын сайд; - Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд; - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд; - Эрчим хүчний сайд; - Эрүүл мэндийн сайд. Шинэ Засгийн газрын бүтцийг төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, түүхэн уламжлал, хөгжлийн чиг хандлагыг харгалзсан бөгөөд яамдын чиг үүргийн давхардлыг арилгаж, эрхлэх хүрээ, салбарыг оновчтой тогтоох, нөөцийг зөв хуваарилах, төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг чанартай, үр дүнтэй, шуурхай явуулах шаардлагыг үндэслэн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw