Чуулганы танилцуулга

30 ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хугацаанд парламентын гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр дараах ажлууд хэрэгжив. Улсын Их Хурлын анхдугаар чуулганы нээлт, Улсын Их Хурлын гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг цахим хэлбэрээр оролцуулах ажлыг зохион байгуулав. Анхдугаар чуулганы нээлт, тангараг өргөх ажиллагаанд Австрали, Америк, Арабын Нэгдсэн Эмират, Вьетнам, Казахстан, Куба, Орос, Турк, Хятад, Чех, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар уригдан цахимаар оролцож, үйл ажиллагааг англи хэлээр хэлмэрчлэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг дахин сонгогдсонтой нь холбогдуулан гадаад улсын парламентын спикерүүд болон Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар баяр хүргэж, илгээлт ирүүлэв. Үүнд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Оошима Тадамори, Зөвлөхүүдийн танхимын дарга Санто Акико, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Сог, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Нгүен Тхи Ким Нган, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустфа Шентоп, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Нурлан Ныгматулин, Шведийн Хаант Улсын Риксдаг (парламент)-ийн дарга Андреас Норлен, Япон Улсын Элчин сайд Кобаяаши Хироюки, Турк Улсын Элчин сайд Ахмет Язал, Беларусь Улсын Элчин сайд С.В.Чепурной, Дэлхийн банкны Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Кваква, Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг нараас баярын мэндчилгээ ирүүллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар баярын цахилгаан ирүүлсэн дээрх улсын парламентын тэргүүн, Элчин сайд нарт талархал илэрхийлсэн хариу захидал илгээв. Мөн, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн Монгол дахь салбарын тэргүүн Каори Ишикава, Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг, Япон Улсын Шизуока мужийн Шимада хотын захирагч Сомэя Кинүё, Турк Улсын Элчин сайд Ахмет Язал нараас шинэ албанд нь амжилт хүсэж, баяр хүргэсэн захидал ирүүлж, Улсын Их Хурлын дэд даргаас тэдгээрт хариу талархлын захидал хүргүүлэв. Улсын Их Хурлын 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд ажиллах Монголын Парламентын Бүлгэм (МПБ)-ийг зохион байгуулах анхдугаар хурал 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдааны танхимд хуралдав. Анхдугаар хурлаар МПБ-ийг байгуулах болон МПБ-ийн Гүйцэтгэх хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай тогтоолыг тус тус батлав. Мөн хурлаар МПБ-ийн дүрмийг гишүүд санал нэгтэйгээр баталсан. МПБ-ийн Гүйцэтгэх хорооны даргаар Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, дэд даргаар Улсын Их Хурлын гишүүн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw