Чуулганы танилцуулга

9 зөв сонгуулийн систем, тогтолцоог хэрэгжүүлэхгүй бол ардчилал хөгжихгүй, мухардах, гажуудах байдалд аваачих эрсдэл мөн бидний өмнө тулгараад байна. Хууль тогтоох дээд байгууллагад нэр дэвшигчдийн шалгуур, босгыг өндөрсгөхгүй бол Улсын Их Хурал нь өөрөө хууль зөрчигчдийн, уул уурхайн их хэмжээний мөнгөөр сонгогчдын саналыг худалдан авагчид, цагаан захтай гэмт хэрэгтнүүдийн хоргодох байр болох эрсдэл байна. Нэр дэвшигчдийн боловсрол, түүх намтар гэхээсээ хууль сахидаг, ёс зүйтэй байдалд илүү өндөр шалгуур тавьдаг болох хэрэгтэй. Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлах, гүйцэтгэх засаглалд парламентын хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтээ илүү төвлөрөх нөхцөлийг хангах чиглэлээр холбогдох хуулиудаа өөрчлөх шаардлага мөн тулгарч байна. Өмнөх парламентын гишүүд төсөв мөнгөний асуудалд гүнзгий хутгалдаж, элдэв сангийн мөнгийг өөрсдөдөө хуваарилж байсан гажуудлыг арилгах, гишүүдийг төсөв, мөнгөнөөс хол байлгахад чиглэсэн хуулийн хязгаарлалтуудыг та бүхэн хийх ёстой. Эрхэм гишүүд ээ, Монгол Улсын өмнө тулж ирсэн эдийн засгийн хямралыг даван туулахад та бүхэн бүх хүчээ тавих, анхаарлаа чиглүүлж ажиллахыг сонгогчид даалгаж, итгэж найдаж байгаа шүү. Одоо экспортын орлогыг нэмэгдүүлэх, гарцыг тэлэхэд бүхнийг зориулах хэрэгтэй байна. Орлого, өөр юу ч биш маш их хэмжээний экспортын орлого л эдийн засгийн хүндрэлийг хохирол багатайгаар туулахад бидэнд тусална. Уул уурхайн эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр зам, дэд бүтцүүдээ шуурхай барьж дуусгах, уул уурхайн экспортыг хөнгөвчлөх, нэмэгдүүлэхэд шаардагдах хууль, дүрэм журмыг батлан гаргах, баялгаас олох орлогыг хүртээмжтэй хуваарилах гээд маш олон хариуцлагатай ажил та бүхний өмнө хүлээгдэж байна. Өнгөрсөн хугацаанд хэдий оройтсон ч Засгийн газартай ойлголцож, нягт хамтран ажилласны үр дүнд Гашуунсухайт – Тавантолгой, Тавантолгой – Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. Цаашид Алтанширээт – Баруун-Урт, Баруун-Урт – Хөөт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх үүрэг Улсын Их Хурал, Засгийн газарт ногдож байгаа юм. Эдгээр төмөр замын маршрутын дагууд Тавантолгои, Оюутолгои, Хармагтаи, Цагаан суварга, Манлаи, Хараат уул, Төхөм, Төмөрт зэрэг томоохон ашигт малтмалын 36 орд газар байрлаж байгаа нь уул уурхайн экспортод үлэмж түлхэц өгөх юм. Дараагийн алхам бол уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах ажил болно. Үүнийг та бид хамтдаа хийх үүрэгтэй. Төмөр замын дэд бүтцийг дагуулан говийн бүсийг усжуулах, цөлжилтийн эсрэг системийг яаралтай бүтээн байгуулах замаар гүний цэвэр усыг уул уурхайд ашиглахыг нэн даруй зогсоох шаардлагатай байна. Та бүхэн эдийн засагт асар их нөлөөтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн түүхий эдийг боловсруулах, экспортод гаргах төслүүдийг мөрийн хөтөлбөрт тусгасныхаа дагуу амлалтаа биелүүлэхийг бүх боломжоороо дэмжиж өнөөдрөөс эхлэн ажиллах хэрэгтэй байна. Нөхөгддөг баялаг болох мал аж ахуйн орлогыг эрс нэмэгдүүлэхэд арьс шир, малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү дэмжих нэн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw