6 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАЙМ ДАХЬ УДААГИЙН БҮРЭН ЭРХИЙН АНХДУГААР ЧУУЛГАНЫГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Найм дахь удаагийн Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогчдын итгэлийг авч сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүсье. Улс орны өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл тулгарч, шийдлээ хүлээж байгаа, цаг алдалгүй шуурхай, үр дүнтэй ажиллах, зөвхөн зөв шийдвэр гаргах ёстой хариуцлагатай цаг үед Та бүхэн хууль тогтоогч боллоо. Төрийн дээд эрх мэдэл Та бүхэнд шилжлээ. Та бүхэн нэгэнт ард олны итгэлийг авсан тул хариуцлагатай, ёс зүйтэйгээр олны итгэлийг дааж, иргэдийнхээ боломжийг хулгайлах, урдуур нь орж өөртөө ашиглах бус иргэддээ үйлчлэх, тэдэнд илүү их боломжийг гаргахын төлөө ажиллах ёстойг хатуу сануулъя. Учир нь өмнөх Улсын Их Хурлын гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэн хөнгөлөлттэй зээлийг өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан их хэмжээгээр, олноороо авсан увайгүй хэрэг гарсан. Мөн хүний амь хөнөөсөн, хүчин хийсэн, улсын сангийн мөнгийг, газрын баялагтай лицензийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон гэмт хэрэг, ёс зүйгүй үйлдэлд Улсын Их Хурлын гишүүд удаа дараа нэр холбогдож, хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг унагах, ард иргэдийн итгэлийг алдах явдал удаа дараа гарч байлаа. Хуульд Улсын Их Хурлын гишүүд гэмт хэрэг үйлдэж байх үед үйлдэл дээрээ, газар дээрээ баригдсан үед л хуулийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг өөгшүүлсэн заалт гэж ойлгогдохоор болоод байгаа юм. Үйлдэл дээр нь барих, илрүүлэх гээд сахиад явах боломж байхгүй нь ойлгомжтой тул үүнийг өөрчлөх цаг болсон байна. Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотнынхондоо давуу байдал олгосон шийдвэрээ өөрийнхөө гарын үсгээр баталгаажуулсан баримт нь байхад хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлын 27 гишүүн, түүний хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдүүдээр дамжуулан нийтдээ 1170 тендерийг авсан нь тогтоогдсон. 2004, 2008, 2012, 2016 оны Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдиин нариивчилсан тоо баримтыг харвал 42 гишүүн нэг буюу түүнээс дээш тусгаи зөвшөөрлииг өөрсдиин хамаарал бүхии этгээдээр дамжуулан эзэмшдэг болон эзэмшиж баигаад бусдад шилжүүлжээ. Өмнөх парламентад гэхэд хамгийн олон буюу 18 гишүүн ашигт малтмалын тусгаи зөвшөөрөлтэи баисан байна. Улсын Их Хуралд хоёр ч бүлэг байгуулчих хэмжээний тоо юм. Гишүүдэд хамаарах тусгаи зөвшөөрлиин тоо нь 230. Дунджаар нэг гишүүнд 5.3 тусгаи зөвшөөрөл ногдож баигаа нь аж ахуин нэгжид ногдох улсын дунджаас 3.5 дахин их баина гэсэн үг. Ийм зарчимгүй, ёс зүйгүй явдал та бүхнээс гарах ёсгүй шүү. Та бүхэн бол ард түмнийг төлөөлж, тэдэнд үйлчлэх ёстой хүмүүс болохоос тэдний итгэлээр далимдуулан өөртөө эрх олгогч, өөрсдийнхөө хөрөнгө орлогыг тэрбум тэрбумаар өсгөгч нар биш юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw