35 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг өөрчлөн байгуулж, бусад яамдыг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, -Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг Боловрсол, шинжлэх ухааны яам, Соёлын яам болгон хуваах нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр соёлын болон шинжлэх ухаан, боловсролын салбарт төрөөс баримталж байгаа бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, соёлын үнэт зүйлийг бүтээх, хадгалж, хамгаалах, сэргээн хөгжүүлэх, боловсролын тогтолцоог хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл хөтөлбөрүүдийг оновчтой удирдан зохион байгуулах боломж нэмэгдэнэ. Харин нийтийн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, түүгээр хичээллэх явдлыг дэмжих, амьдралын эрүүл, зөв хэвшилд сургах замаар хүн амыг эрүүлжүүлэх шаардлагыг харгалзан нийтийн биеийн тамир, спортын чиг үүргийг цаашид бодлого, зохицуулалтын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын харьяанд Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хороо хариуцан ажиллахаар баталлаа. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаатай холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Улсын Их Хурлаас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д өнгөрсөн хугацаанд 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бөгөөд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчилж байгаатай уялдуулан уг тогтоолыг шинэчлэн батлав. “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д Засгийн газрын тохируулагч агентлаг 12, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллах бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгон Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороо ажиллахаар мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Монгол Улсын Шадар сайдын, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагСоёл, урлагийн газрыг Соёлын сайдын, Засгийн газрын тохируулагч агентлагХарилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Засгийн газрын тохируулагч агентлаг-Үндэсний хөгжлийн газрыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд тус тус ажиллахаар баталлаа. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хатантуул Утас: 260280, 99116090 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа нараас 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw