1 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Албан хэрэгцээнд МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА /2019.03.18-27/ УЛААНБААТАР ХОТ 2019 ОН
2 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга АГУУЛГА Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2019 оны ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үг......................................................... 3 НЭГ. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагааны нэгдсэн тойм............................................................................ 7 ХОЁР. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа 2.1. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны талаарх мэдээлэл................................................................ 8 2.2. Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл...................... 9 2.3. Эрх зүйн шинжилгээний албаны ажлын талаарх мэдээлэл.................. 13 ГУРАВ. Хавсралтууд Хавсралт 1. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын жагсаалт...................... 14 Хавсралт 2. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганаар баталсан хууль, Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга................ 16 А) Төрийн байгуулалтын болон хууль зүйн чиглэлээр 1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын танилцуулга.................... 16 Б) Төсөв, санхүүгийн чиглэлээр 1. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ болон хамт батлагдсан хуулиудын танилцуулга............................................ 16 2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга.............................................. 21 3. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон хамт батлагдсан хуулиудын танилцуулга............................................................................ 25 4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга.................................... 27 В) Эдийн засгийн чиглэлээр 1. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга...................................................... 29 Хавсралт 3. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагаатай холбоотой статистик мэдээ..................................... 31 Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2019 оны ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үг......................................................... 50
3 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын намрын чуулган олон хоног тасалдаж, хаврын чуулганаар хэлэлцэж батлах шаардлагатай олон хуулиуд хүлээгдэж байгаа учраас Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Монгол Улсад хавар ирж, дэлгэр сайхан цаг айсуй. Гэсэн ч гурван хүний нэг нь ядуу амьдарч, ирэх жилүүдэд өрийн дарамт эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрэхээр байна. Уг нь Монгол Улс нэг хүнд ногдох газар нутаг, байгалийн баялаг, мал сүргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг билээ. 1990 онд нийгмийн шилжилт хийж, тогтолцоогоо өөрчилснөөс хойш 28 жил өнгөрсний дараа эргэн харахад монголчууд бидэнд нэг зүйл улам тодорхой болж байна. Улстөрчид хариуцлагагүй, эв нэгдэлгүй, нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй ажиллаж байснаас ядуурал, өрийн гүнзгий хямралд улс орон нэрвэгджээ. Тиймээс хагаралдан бутарч, эв нэгдэлгүй байхдаа уруудан доройтож ирсэн түүхийг ямагт санаж, эх орныхоо ирээдүйн төлөө эв нэгдлийг эрхэмлэн, нэгдмэл цул байж, эдийн засгийн аюулгүй байдлаа хангаж, монгол хүний хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. Ийм учраас эхний шатанд дараах үндсэн гурван чиглэлд анхаарлаа төвлөрүүлж, хүчээ нэгтгэж ажиллахыг Эрхэм гишүүддээ уриалж байна. Нэгдүгээрт. Парламентат ёсыг төлөвшүүлж парламентын засаглалыг бэхжүүлэх, парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Монгол Улсынхаа төлөө өргөсөн тангаргаа сахин биелүүлж, хариуцлагыг эрхэмлэж, ёс зүйг дээдлэн, сонгогч түмнийхээ итгэлийг дааж, ард түмний засаглах эрхийг төлөөлөн хангах нь Улсын Их Хурлын гишүүдийн эрхэм үүрэг мөн. Парламентат ёсыг төлөвшүүлж, парламентын засаглалыг бэхжүүлэх талаар олон жил ярилаа. Гэвч үр дүн бага, иргэдийн дунд Улсын Их Хурлын нэр хүнд сайнгүй байгааг нуух хэрэггүй. Тиймээс парламентын шинэчлэлийг зоримог хийх, түүнийгээ тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага Монголын улс төр, нийгмийн захиалга болоод байна. Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд парламентын хуралдааны дэгийн асуудлаар олон улсын парламентын жишиг, чиг хандлагатай харьцуулсан иж бүрэн судалгаа шинжилгээг анх удаа хийж дуусгалаа. Улсын Их Хурлаас хууль, бусад шийдвэр гаргах босго, бусад орны туршлагын талаар гишүүд, эрдэмтэн судлаачдын хэлэлцүүлгийг энэ асуудлаар зохион байгууллаа. Ийнхүү олон улсын парламентын туршлагыг өөрийн орны парламентын хуралдааны дэг журамтай харьцуулан судалсны эцэст парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ гэсэн дүгнэлтэд хүрлээ.
4 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Улмаар Монгол Улсын Их Хурлын тухай болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан байгууллаа. Ажлын хэсэг бусад улс орнуудын парламентын хуралдааны дэгийг судалж, олон улсын парламентын зарим дэвшилт зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэтгэлцээний зарчмыг Улсын Их Хурлын үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж байна. Улсын Их Хурлын 2002 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулж, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан ахлан ажиллаж байна. Мөн хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах “Цахим парламент”-ын системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Цахим бодлогын түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаар ахлуулан байгуулсан. Энэ ажлын хэсэг хууль тогтоомжийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг иргэд, олон нийтийн санал, бодолд тулгуурлан тодорхойлох, цахим орчинд иргэдийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлэх, үр дүнг нэгтгэн дүгнэж, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлахдаа тусгах, баталсан хууль тогтоомжоо сурталчлах цахим систем бий болгох ажлыг ойрын хугацаанд хийж хэрэгжүүлнэ. “Парламент.мн”, “Төрийн эмхэтгэл.мн”, “Forum.parliament.mn” аппликэйшн, программуудыг нэвтрүүлж Улсын Их Хурлын гишүүдийн болон Улсын Их Хурлын үйл ажиллагааг дэмжих, сурталчлах ажлыг шинэ шатанд гаргахаар зорьж байна. Хоёрдугаарт. Парламентыг хариуцлагатай, сахилгатай болгох, ард түмний засаглах эрхийг хангах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, хэрэгжүүлэх цаг нэгэнт болсон байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангаж, парламентын засаглалыг төгөлдөржүүлэн, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус, шударга ажиллах нөхцөлийг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлийг хийх түүхэн боломж энэ Улсын Их Хуралд байгаа гэж би хувьдаа үздэг. Энэ ч үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг, дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, ажлын явцтай танилцан, санал бодлыг нь сонссон. Мөн ажлын хэсгүүд, эрдэмтэн судлаачдын баг, улс төрийн намуудад хандаж, саналаа эцэслэн, албан бичгээр Улсын Их Хуралд дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор ирүүлэхийг хүссэн. Энэхүү уулзалтаас хойш эрдэмтэн судлаачдын баг 11 удаа хуралдаж, саналын хувилбар, түүний үндэслэл тайлбар бүхий 93 хуудас материалыг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанд хүлээлгэн өгсөн байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн томъёолол бэлтгэх, төслийн үр нөлөөний үнэлгээ боловсруулах ажлын дэд хэсэг 4 удаа хуралдаж, эрдэмтэн судлаачдын багаас ирүүлсэн саналыг шүүн тунгааж, төслөө эцэслэн боловсруулж байна.
5 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал хаврын чуулганаараа хэлэлцэн баталж, Монголын ардчиллын ирээдүй, улс орны хэтийн хөгжлийг хангах талаар түүхэн, бодит үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна. Гуравдугаарт. Парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх нь нэн чухал болоод байна. Парламент төр-иргэний харилцааны «хариуцлагын гүүр» байх учиртай. Парламентын хяналтын чиг үүрэг нь орхигдсоноор хүний эрх, шударга ёс, хариуцлага ноёрхож байх учиртай хуулийн засаглал хямарч байна. Төрд хуулийн засаглал, шударга ёс, хариуцлага ноёрхож байх ард түмний хүсэмжлэл, хүсэл зоригийг Улсын Их Хурал огоорч болохгүй. Нийгэмд эргэлзээ төрүүлсэн, шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүдийг эцэслэж, хүний эрхийг дээдлэн, ардчилал, зах зээлийн зарчимд нийцүүлэн нийгмийн шударга бус байдлыг халах, хуулийн хэрэгжилтийг хангах талаар Улсын Их Хурлаас хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ намрын чуулганы төгсгөлд миний бие мэдэгдсэн. Үүнийг бодит ажил хэрэг болгох зорилгоор Хүний эрх, шударга ёсны хэрэгжилтийг хангах, хууль хяналтын байгууллагуудад хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэтрүүлсэн, иргэдтэй зүй бус харилцаж Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөг нь зөрчсөн хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус, бие даасан байгууллага байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Их Хуралд олгосон төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бүрэн эрхийн хүрээнд асуудлыг судлан үзэж, тодорхой санал танилцуулах болно. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр олон нийт төдийгүй хохирогчийн ар гэрт ихээхэн эргэлзээ төрүүлж, Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлөөс хүртэл шийдвэр гарган Улсын Их Хуралд ирүүлсэн. Сая Швейцарт хийсэн айлчлалын үеэр Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөл албан ёсоор уулзаж, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийн асуудлыг хөндөж тавьсан. Олон Улсын Парламентын Холбооноос С.Зоригийн хэргийн асуудлаар хамтарч ажиллах санал тавьсныг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. Өнгөрсөн онд Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс энэ асуудлаар түр хороо байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж, Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, тогтоолын төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа. Улсын Их Хурлын түр хороо байгуулах тогтоолын төслөө чуулганаар хэлэлцэн баталж, олон нийтийн эргэлзээг тайлах талаар үр дүнтэй ажиллаж, ажлынхаа тайланг удахгүй болох Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн ээлжит чуулганд танилцуулах нь зүйтэй гэж үзэж байна.
6 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар цөөн үг хэлье. Эдийн засгийн өсөлтийг хангаж, хувийн хэвшлээ тэтгэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажилгүйдлийг бууруулах зорилготой багц хуулиудыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Улсын Их Хурал популизм, хэрүүл хийдэг газар биш, шинжлэх ухааны үндэстэй, баримт нотолгоонд тулгуурласан мэтгэлцээн өрнүүлдэг танхим байх ёстой. Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж байгаа асуудал бүрд энэ зарчмаар хандаж, иргэд, олон нийтийн санал, санаачилгыг тусган, ард түмний эрх ашиг, хүсэмжлэлд нийцсэн шийдвэр гаргахад анхаарч ажиллах шаардлагатай байна. Татварын багц хуулиуд болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслүүдээр төрийн бус байгууллагууд, иргэд, мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг чуулганы завсарлагаагаар зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл идэвхтэй оролцож, тулгамдаж байгаа болон шийдвэрлэвэл зохих олон асуудлаар санал, бодлоо илэрхийлсэн. Гишүүд, холбогдох ажлын хэсгүүд иргэд, олон нийтийн санал, санаачилгыг холбогдох хуулийн төслүүдэд тусган, төрийн бодлого, шийдвэр болгон гаргахад анхаарч ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Татварын багц хууль батлагдсанаар татвар төлөгч болон татварын албаны эрх, үүргийн тэнцвэр хангагдаж, аж ахуйн нэгж, иргэнд учирч байгаа чирэгдэл, татвар төлөхөөс зайлсхийх явдлыг багасгаж, татварын бааз суурийг өргөтгөн, орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Завсарлагааны хугацаанд дээрх хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх бэлтгэлийг хангах талаар холбогдох Байнгын хороо, ажлын хэсэг, гишүүд идэвхтэй ажилласныг онцлон дурдаж байна. Улсын Их Хурал ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлосон асуудлуудаа амжилттай хэлэлцэн батална гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийг намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаандаа идэвхтэй оролцохыг хүсье. Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.
7 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга НЭГ. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТОЙМ Улсын Их Хурлын даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 54 дүгээр захирамжаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18ны өдрөөс 29-ний өдрүүдэд зарлан хуралдуулж, Татварын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох тухай асуудлыг зөвшилцөх тухай асуудал, Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох тухай асуудлыг зөвшилцөх тухай асуудал, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр тогтсон. Улсын Их Хурлын даргын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 69, 70 дугаар захирамжуудаар Улсын Их Хурлын даргын 2019 оны 54 дүгээр захирамжид нэмэлт оруулан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүсэн бусад хуулийн төсөл, зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр нэмсэн. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулган 2019 оны 03 дугаар сарын 18ны өдрөөс 27-ны өдрүүдэд хуралдсан. Энэ хугацаанд Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо тус тус хуралдсан. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд бие даасан 6 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 28 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 3 хууль, Улсын Их Хурлын 4 тогтоолыг тус тус баталсан байна. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС
8 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ХОЁР. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2.1.Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны тухай мэдээлэл Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулган 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг дуустал ажлын 8 өдөр үргэлжилсэн. Дээрх хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаан 6 удаа, 24 цаг 55 минут хуралдсан бөгөөд 18 асуудлыг, Байнгын хороод 11 удаа, 23 цаг 53 минут хуралдсан бөгөөд 35 асуудлыг тус тус хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүдэд 85 удаа асуулт тавьж, хариулт авчээ. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү /11/, М.Билэгт /10/, Ж.Ганбаатар /6/, М.Оюунчимэг /6/ нар хамгийн олон удаа асуулт тавьсан байна. Улсын Их Хурлын гишүүд 147 удаа, 9 цаг 38 минут үг хэлснээс Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү /67/, М.Билэгт /66/, Ж.Ганбаатар /37/, Ж.Бат-Эрдэнэ /36/, Б.БатЭрдэнэ /32/, С.Чинзориг /27/, Б.Баттөмөр /24/, М.Оюунчимэг /24/ нар хамгийн олон минут үг хэлжээ. Мөн чуулганы нэгдсэн хуралдааны явцын талаар нийт 131 хуудас товч тэмдэглэлийг хөтөлж, 385 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг, Байнгын хороодын хуралдааны явцын талаар нийт 124 хуудас товч тэмдэглэл хөтөлж, 379 хуудас дэлгэрэнгүй тэмдэглэлийг тус тус дууны бичлэгээс буулгасан болно. ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛТЭС
9 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.2.Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээлэл Улсын Их Хурлын Байнгын хороод 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд нийт 11 удаа хуралдаж, хууль, тогтоолын төсөл /давхардсан тоогоор/ 41 удаа хэлэлцэж, Байнгын хорооны 33 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Иргэний 27 өргөдөл, гомдол ирж үүнээс 9 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн ба албан байгууллага, аж ахуйн нэгжээс 61 албан бичиг ирүүлснээс 35 албан бичигт хуульд заасан журмын дагуу хянаж, хариуг өгсөн байна. Нэг. АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл, Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслүүдийг зөвшилцөж, хэлэлцсэн тухай Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлсэн. Түүнчлэн Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн холбогдох албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлж, Байнгын хорооны тогтоолоор ажлын хэсэг шинэчлэн байгууллаа. Ээлжит бус чуулганы хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нийт 1 удаа хуралдаж, 6 асуудлыг хэлэлцсэн бөгөөд үүнээс Байнгын хорооны хуралдаанаар олон улсын гэрээ, хэлэлцээрийн төсөл болон бусад зөвшилцөх асуудал 5, Байнгын хорооны тогтоол 1, санал, дүгнэлт 5-ыг гаргасан. Хоёр. ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 1 тогтоол батлуулж, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналын хувилбар боловсруулах үүрэг бүхий эрдэмтэн, судлаачдын дэд ажлын хэсэг” 11 удаа хуралдаж саналын хувилбар, түүний үндэслэл, тайлбар бүхий 93 хуудас тайлан гаргаж ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцанд хүлээлгэн өгсөн. Уг тайланг “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн томьёололыг бэлтгэх, төслийн үр нөлөөний үнэлгээ боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсэг” эрдэмтэн, судлаачдын хамтарсан дэд ажлын хэсэг 8 удаа хуралдаж төслийн зүйл, хэсэг, заалтад саналаа нэгтгэж байна.
10 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Гурав. ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо нь эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангаж, гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг урьдчилан зөвшилцөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаа. Тайлангийн хугацаанд Төсвийн байнгын хороо 5 удаа, Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг 2 удаа хуралдаж, бие даасан 9 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 24 хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, Олон Улсын зээлийн хэлэлцээрийн 3 төслийг зөвшилцөж холбогдох Байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүллээ. Байнгын хорооноос хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд 174 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэж, анхны хэлэлцүүлгийн 10 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 4 танилцуулгыг боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн. Тайлангийн хугацаанд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжээс тус Байнгын хороонд хандаж ирүүлсэн 22 албан бичиг хүлээн авч, тухай бүр ажлын хэсэгт танилцуулан шийдвэрлүүлж, Байнгын хорооноос нийт 10 албан бичиг явууллаа. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёололыг тухай бүр Улсын Их Хурлын цахим хуудас болон дотоод сүлжээнд байршуулж, холбогдох материалыг олшруулан Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлсэн. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд бие даасан хууль 9, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 24 хууль хэлэлцүүлэн батлуулсан. 2.Бусад ажлын талаар 1.Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр эрдэмтэн судлаачид, татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооноос 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Татварын ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь
11 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга АНУ-ын Худалдааны Танхим, Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болон эрдэмтэн судлаачид зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцлоо. 2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооноос 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Засгийн газрын аж үйлдвэрийн зөвлөлийн холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд болон Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн 80 гаруй төлөөлөл оролцлоо. Дөрөв. ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО Хууль зүйн байнгын хороо нь Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцлээ. Ээлжит бус чуулганы хугацаанд Байнгын хороо 3 удаа хуралдаж, давхардсан тоогоор 7 асуудлыг хэлэлцэж, 3 санал, дүгнэлт, 1 танилцуулга бэлтгэж хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн. Ээлжит бус чуулганы хугацаанд 3 хууль, 1 тогтоолыг эцэслэн батлууллаа. Тав. ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРОО Эдийн засгийн байнгын хороо нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагуудтай байгуулах зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх, экспортыг дэмжих бодлогын асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх асуудлыг тус тус хэлэлцлээ. Ээлжит бус чуулганы хугацаанд Байнгын хороо 2 удаа, ажлын хэсэг 3 удаа хуралдлаа. 1.Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар Байнгын хороо давхардсан тоогоор 7 асуудлыг хэлэлцэж, 6 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллалаа.
12 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Ээлжит бус чуулганы хугацаанд 1 хууль, Улсын Их Хурлын 1 тогтоолыг эцэслэн баталж, олон улсын 4 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө. 2.Бусад ажлын талаар Тус байнгын хорооноос Үндэсний Аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу экспортыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, төрөлжилтийг дэмжих бодлогын асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллалаа. Ээлжит бус чуулганы хугацаанд батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг 1 нэгж, хуралдааны протокол 1 нэгжийг тус тус бүрдүүлж, архивт хүлээлгэн өгсөн. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС
13 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2.3.Эрх зүйн шинжилгээний албаны ажлын талаарх мэдээлэл Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх тов тогтоолгохоор ирүүлсэн 8 хууль, тогтоолын /хууль, Улсын Их Хурлын тогтоол/ бүрдлийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хянаж, Тамгын газрын удирдлагад танилцуулсан бөгөөд 6 хууль, 2 тогтоолыг энэ хуульд заасан шаардлага хангуулахаар хууль санаачлагчид албан бичгээр буцаасан. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 169 дүгээр захирамжаар баталсан “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулга хянах журам”-ын дагуу Улсын Их Хурлаас баталсан 37 хууль, Улсын Их Хурлын 4 тогтоолын эцсийн найруулгыг хянаж, тухайн хууль, тогтоолын агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёо, үг хэллэгийг жигдлэх, найруулгын болон дэс дараалал, бүтцийн зэрэг хууль зүйн техникийн шинжтэй засварыг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд бие даасан 6 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулсан 28 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 3 хууль, Улсын Их Хурлын 4 тогтоол, төрийн мэдээлэл эмхэтгэлийн хяналтын эх хувийг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэн авч, хөдөлгөөн, өөрчлөлтийг цахим болон хяналтын хувьд бүрэн хийж гүйцэтгэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2 зарлиг, Үндсэн хуулийн цэцийн 1 дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн 2 тогтоол, Төрийн мэдээлэл эмхэтгэл 5, Засгийн газрын 2 тогтоолыг мэдээллийн нэгдсэн цахим санд зохих өөрчлөлтийг хийж, бүртгэж авсан болно. Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль тогтоомжийн санд байгаа хууль тогтоомж, бусад эрх зүйн актаар Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурал дахь намын бүлгийн хүсэлт, түүнчлэн Тамгын газрын удирдлага, байнгын хороодын ажлын алба, Тамгын газрын ахлах зөвлөх, зөвлөх, референт, нарийн бичгийн дарга нарт 18 нэр төрлийн лавлагаа мэдээллээр үйлчилжээ. 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 4 төслүүдийг бүртгэж, хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт орсон огноо, ажлын хэсэг байгуулсан эсэхийг тухай бүр тэмдэглэж, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлд танилцуулсан. Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы хугацаанд Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсэг, Байнгын болон дэд хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарийн төслийг 3 удаа бэлтгэж, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаас баталсан хуваарийг тухай бүр нь дотоод сүлжээ болон parliament.mn цахим хуудаст байршуулж ажилласан. ЭРХ ЗҮЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
catalog.parliament.mnRkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw