24 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга 2006 оны хуулийн дагуу үзүүлдэг татварын хөнгөлөлт, чөлөөлөлт нь зарим тохиолдолд үр ашиггүй, зорилтот бүлэгтээ хүрэхгүй байх эрсдэлтэй байдаг тул татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг татвар төлөгч татварын тайлангаа гаргаж, татвараа төлсний дараа буцаан олгодог байх харилцааг нэвтрүүлж байна. Ингэснээр татвар төлөгч илүү хариуцлагатай болох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн үр ашиг нэмэгдэх ач холбогдолтой юм. Эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоог өөрчлөх замаар эрх борлуулсан, шилжүүлсний татварын харилцаа. Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл, газар ашиглах, эзэмших эрхийн эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоог шууд бусаар шилжүүлэх, борлуулах замаар олсон эрх борлуулсны орлогод татвар ногдуулах одоогийн харилцааг олон улсын туршлагад үндэслэн шинэчлэв. Ингэснээр хуулийн хэрэгжилт энгийн ойлгомжтой, нэг мөр болох ач холбогдолтой юм. Барилга байгууламжийн элэгдэл, хорогдол байгуулах хугацааг богиносгосон. Уул уурхайн салбараас бусад салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн барилга байгууламжийн элэгдэл, хорогдол байгуулах хугацаа 40 жил байсныг 25 жил болгож олон улсын жишигт нийцүүлэн тогтоосон. Ингэснээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт нэмэгдэж бизнес хийх таатай орчин бүрдэнэ. Хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг төсвийн жилтэй уялдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр өөрчлөв. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын бизнесийн орчин олон улсын тавцанд өрсөлдөх байдал сайжирч, татвар төлөхтэй холбоотой гарах бизнес эрхлэгчдийн зардал буурч, татварын тэгш шударга байдал дээшлэн, татварын бааз суурь өргөжих болно. Нөгөөтэйгүүр татвараас зайлсхийх, зугтаах явдал багасч, хуулийн дагуу шударгаар татвараа тайлагнах, төлөх явдал нэмэгдэх тул дунд хугацаанд төсвийн орлогыг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй байх болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Доржханд Утас 261690, 91148580
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw