20 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга зохицуулалтыг бий болгож байгаатай холбогдуулж банк, санхүүгийн байгууллагуудад мөрдөх холбогдох өөрчлөлтийг хийх шаардлагатай болсон тул дээрх хуулиудад нэмэлт оруулсан. 6.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар: Татвар төлөгчтэй холбоотой аливаа мэдээлэл боловсруулдаг төрийн болон орон нутгийн байгууллагаас холбогдох мэдээллийг авах, мөн орон нутгийн татвар хураалтын үйл ажиллагаанд орон нутгийн байгууллагууд оролцохтой холбогдуулж зарим чиг үүргийг хуульд нэмж тусгасан. 7.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар: Татварын алба нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шаардсан мэдээллийг тус хуулийн мэдээлэл өгөхийг хориглосон зохицуулалтад хамаарахгүй байх нэмэлтийг тусгасан. 8.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Банк гаалийн татварын баталгаа гаргах харилцааг зохицуулахад хүлээх хариуцлага болох хүүгийн зохицуулалтыг Татварын ерөнхий хуулиас иш татахаар байсныг өөрчилж, шууд Гаалийн тухай хуулиар зохицуулахаар өөрчлөлт оруулсан. 9.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн талаар: Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гадаад улсын иргэнийг бүртгэхдээ татвар төлөгчийн дугаарыг олгох заалтыг нэмж тусгасан. 10.Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Чөлөөт бүсийн тухай хуульд заасан орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хасч, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар зохицуулах өөрчлөлтийг тусгасан. 11.Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар: Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд татварын хуулиар хүлээлгэх хариуцлагын заалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Газрын төлбөрийн тухай хуульд заасан хариуцлагыг Татварын ерөнхий хууль болон Зөрчлийн тухай хуулиар зохицуулахаар өөрчилсөн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw