Чуулганы танилцуулга

30 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид олборлосон алтаа хувь хүн, бичил уурхайн нэр дээр банкинд тушааж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийдэг зөрчил арилах давуу талтай болж байна. -Алтны нөөц ашигласны төлбөр 2,5 хувь байх зохицуулалтыг 2024 он хүртэл 5 жилээр сунгах тухай зохицуулалт бүхий Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцааж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувь болсон бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн хувь хэмжээ нь Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд худалдсан алтанд 0 хувь байхаар зааж өгсөн болно. Энэ зохицуулалтын хүрээнд алтны нөөц ашигласны төлбөр нийт 10 хувь хүртэл хэмжээтэй байж болох бөгөөд хэрэв Монголбанкинд алтаа худалдсан тохиолдолд нөөцийн төлбөр тогтмол 5 хувь байхаар зааж өгсөн нь Монголбанкинд тушааж буй алтны хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Мягмарцэрэн Утас: 261541, 99194170

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw