Чуулганы танилцуулга

22 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч татварын харилцааг нарийвчлан тогтоов. Жилд 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлого олсон аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар татвар төлнө. Харин 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн боруулалтын орлого олсон бол албан татвар ногдуулах орлогод төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах боломжтой боллоо. Татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэв. Жижиг, дунд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, тайлагналын ажиллагааг хялбарчлах зорилгоор хялбаршуулсан татварын тайлагнал, төлөлтийн заалтуудыг хуулийн төсөлд тусгалаа. Үүний дагуу 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж өөрөө хүсвэл нийт татвар ногдох орлогын 1 хувьтай тэнцэх татварыг төлж, жилд 1 удаа, 300 сая төгрөг хүртэлх орлоготой бол жилд 2 удаа, 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой бол 2 удаа санхүүгийн тайлан гаргана. Татвар төлөгчид хуулиар 10, 25 хувиар татвар төлөх ба ингэхдээ татвар ногдуулах орлогын босго хэмжээ 0-3 тэрбум төгрөг байсныг 0-6 тэрбум байхаар нэмэгдүүлэв. Ингэснээр 10 хувиар татвар төлөх татвар төлөгчийн хамрах хүрээг өргөжүүлэв. Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох харилцааг шинэчлэв. Татвар төлөгч тайлангаар гарсан алдагдлыг татварын дараалсан 4 жилд салбар харгалзахгүйгээр ирээдүйд шилжүүлэн тооцож болох ба энэ хэмжээ албан татвар ногдуулах орлогын албан татварын 50 хувиар хязгаарлагдах юм. Татварын зорилгоор орлого хүлээн зөвшөөрөх зарчмыг тусгав. Орлого хүлээн зөвшөөрөх зарчим одоогийн хуульд тодорхой тусгагдаагүйгээс татвар төлөгч, татварын албаны хооронд үүсдэг маргааныг шийдвэрлэх зорилгоор дээрх зарчмыг тусгав. Гадаад орнуудын туршлагаас үзэхэд татварын зорилгоор орлогыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаас өөр байдлаар хүлээн зөвшөөрдөг тул татварын албаны хэмжээнд одоо жишиг болон мөрдөгдөж байгаа зарчмыг хуульд тусгайлан зохицуулсан. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагыг тодорхой болгов. 2006 оны хуулиар хасагдах зардлыг нэг бүрчлэн тоочсоноор тухайн жагсаалтад байхгүй зарим зардлыг хасагдуулах боломжгүй байдаг. Энэ байдлыг засаж, хасагдах зардалд тавигдах нөхцөл, шаардлагыг тусгаж, түүнийг хангасан бүх төрлийн зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцох боломжтой болж байна. Улс бүрээр гаргах үнэ шилжилтийн тайлангийн харилцааг тусгав. Татварын ил тод байдлыг хангах, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, Европын холбооноос гаргасан “Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй бүс нутгуудийн жагсаалт”-аас гарах зорилгоор Монгол Улс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг арга хэмжээнд (BEPS - Base Erosion Profit Shifting) элсэн орсон. Ийнхүү элсэн орсонтой холбогдуулан хүлээсэн үүргийн нэг нь улс бүрээр үндэстэн дамнасан компаниудын үнэ шилжилтийн тайлангийн харилцааг дотоодын хууль тогтоомжид нэвтрүүлэх асуудал юм. Энэ асуудлыг хуульд тусгаснаар манай улс үндэстэн дамнасан томоохон компаниудын татвараас зайлсхийх явдлын эсрэг үр дүнтэй тэмцэх, татварын ил тод байдлыг хангах, татварын суурийг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw