16 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хавсралт 2. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2019 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР БАТАЛСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА А) Төрийн байгуулалтын болон хууль зүйн чиглэлээр ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ПРОКУРОРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Хууль санаачлагч Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэж Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс дээрх хуулийн төслүүдийг боловсруулсан. Улсын Их Хурал хууль санаачлагчийн үзэл баримтлалыг бүхэлд нь хадгалж хуулиудыг баталсан бөгөөд ингэснээр хууль зөрчсөн, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшилсан шийдвэр гаргасан холбогдох албан тушаалтнуудын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хууль, эрх зүйн орчин бүрдсэн. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Хонгорзул Утас: 267155, 99089087 Б) Төсөв, санхүүгийн чиглэлээр ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ БОЛОН ХАМТ БАТЛАГДСАН ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Нэг. ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТАЛААР: Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал нэгтгэн хэлэлцэж 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталлаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw