6 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар цөөн үг хэлье. Эдийн засгийн өсөлтийг хангаж, хувийн хэвшлээ тэтгэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажилгүйдлийг бууруулах зорилготой багц хуулиудыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Улсын Их Хурал популизм, хэрүүл хийдэг газар биш, шинжлэх ухааны үндэстэй, баримт нотолгоонд тулгуурласан мэтгэлцээн өрнүүлдэг танхим байх ёстой. Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж байгаа асуудал бүрд энэ зарчмаар хандаж, иргэд, олон нийтийн санал, санаачилгыг тусган, ард түмний эрх ашиг, хүсэмжлэлд нийцсэн шийдвэр гаргахад анхаарч ажиллах шаардлагатай байна. Татварын багц хуулиуд болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл, Хөдөлмөрийн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслүүдээр төрийн бус байгууллагууд, иргэд, мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг чуулганы завсарлагаагаар зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл идэвхтэй оролцож, тулгамдаж байгаа болон шийдвэрлэвэл зохих олон асуудлаар санал, бодлоо илэрхийлсэн. Гишүүд, холбогдох ажлын хэсгүүд иргэд, олон нийтийн санал, санаачилгыг холбогдох хуулийн төслүүдэд тусган, төрийн бодлого, шийдвэр болгон гаргахад анхаарч ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Татварын багц хууль батлагдсанаар татвар төлөгч болон татварын албаны эрх, үүргийн тэнцвэр хангагдаж, аж ахуйн нэгж, иргэнд учирч байгаа чирэгдэл, татвар төлөхөөс зайлсхийх явдлыг багасгаж, татварын бааз суурийг өргөтгөн, орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Завсарлагааны хугацаанд дээрх хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх бэлтгэлийг хангах талаар холбогдох Байнгын хороо, ажлын хэсэг, гишүүд идэвхтэй ажилласныг онцлон дурдаж байна. Улсын Их Хурал ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлосон асуудлуудаа амжилттай хэлэлцэн батална гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийг намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаандаа идэвхтэй оролцохыг хүсье. Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw