18 Монгол Улсын Их Хурлын 2019 оны ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга байсныг хэлэлцүүлгийн явцад энэ асуудлыг бусад хууль тогтоомжтой нийцүүлэн эрх бүхий байгууллагад татварын алба хүсэлт тавих эрхтэй байхаар өөрчлөн найруулсан. 4.Татварын байцаагчийн тавьсан нөхөн ногдуулалтын актад татвар төлөгч гомдол гаргахдаа 100 сая төгрөгөөс хэтрэхгүй хэмжээний мөнгийг төсөвт төлөхөөр тусгагдсан асуудлын хувьд уг гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл төсөвт урьдчилан төлөх байдлаар өөрчилсөн. 5.Маргаан таслах зөвлөл татвар төлөгчийн гаргасан гомдлын тодорхой нөхцөлийг харгалзан, актыг дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд шинэ акт дахин гарах хүртэл 3 сар хүртэл хугацаагаар 1 удаа буцаах буюу түдгэлзүүлж болохоор нэмж тусган баталлаа. 6.Татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдэд 1/татан буугдсан этгээдийн хөрөнгийг шилжүүлэн авсан харилцан хамааралтай болон хамааралгүй этгээдийг, 2/үйл ажиллагааг шилжүүлэн авсан харилцан хамааралтай этгээдийг, 3/хамтарсан үйл ажиллагаа эрхэлдэг гэр бүлийн гишүүдийг тус тус хамруулахаар тусгасан асуудлыг хэн нэгэн гэм буруугүй этгээд гэм буруугүйн ял зэмлэлийг хүлээх эрсдэл үүсч болзошгүй хэмээн үзэж төслөөс хассан. Ингэснээр татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдэд зөвхөн “үнэгүй, эсхүл хэт бага үнээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн этгээд” хамрагдахаар боллоо. 7.Хөрөнгө битүүмжлэх болон дуудлага худалдаатай холбоотой асуудлыг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудтай уялдуулан өөрчилсөн. 8.Татварын албаны үндэслэлгүй илүү хураасан мөнгөн хөрөнгийг татвар төлөгчид буцаан олгохдоо ажлын 45 хоногийн дотор олгохоор тусгасныг татвар төлөгчийн эрх ашгийг хүндэтгэх үүднээс ажлын 30 хоног болгон өөрчилсөн. 9.Аймгийн татварын албаны дарга нь сумын татварын ажилтныг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөхөөр өөрчиллөө. 10.Татварын байцаагчийн баталгааны зарим асуудал нь Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалттай давхардсан байсан тул төслөөс хассан. 11.Төлөх татварын хэмжээг бууруулсан, татвар суутгах үүргээ биелүүлээгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл болох торгуулийн хэмжээг тодорхой хувиар бууруулан баталлаа. 12.Татварын хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байсныг 4 жил болгон өөрчилсөн. 13.Татварын нэр төрөл болон тухайн төрлийн татварын хувь хэмжээг тогтоох асуудал төсөлд тусгагдаагүй байсан бөгөөд 29 төрлийн татвартай байх асуудлыг төслийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw